Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2141
Нэр Аж үйлдвэрийн инженер
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:29
Тодорхойлолт
  • Аж үйлдвэрийн инженер нь үйлдвэрийн барилга угсрах, суурь төхөөрөг ажиллуулах, суурилуулах, арчилж тордох талаар судалгаа хийж, дизайн боловсруулж, хяналт тавьж зохион байгуулна. Тэд үйлдвэрийн ажиллагааг зохицуулах хөтөлбөр бий болгож, үр ашгийн өртөг зардал, аюулгүй байдлын үнэлгээ хийнэ.
Чиг үүрэг
  • а) нэгж, хэсгийн болон ажилтны зорилт даалгавар, үүрэг хариуцлагыг тодорхойлох, ажил үүргийн давхардлыг илрүүлэх зорилгоор ажлын хуваарь, зохион байгуулалтын карт, төслийн мэдээллийг судлах,
  • б) хөдөлмөр ашиглалтын стандарт тогтоохын тулд хөдөлмөрийн норм хэмжээ боловсруулах, ажлын жишиг, жишээг шинжлэх,
  • в) ажилтны ба тоног төхөөрөмжийн үр ашгийг оновчтой төвшинд тодорхойлохын тулд ажиллах хүчнийашиглалт, үйлдвэр, хөдөлмөрийн байрлал, зохион байгуулалт, шуурхай төлөвлөгөө, хуваарь, зардалд дүн шинжилгээ хийх,
  • г) үйлдвэрийн техник нөхцөл, зааварчилгаа боловсруулах, шаардагдах материал, тоног төхөөрөмж, шугам хоолой, материалын шугам, хүчин чадал болон суурь төхөөрөг системийн байрлал, зохион байгуулалтыг тодорхойлох,
  • д) ажиллах хүчний хуваарь, материал, механизм, суурин төхөөрөг, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг удирдан зохион байгуулах,
  • е) инженерчлэлийн зарчим, аюулгүйн заавар дүрэмд нийцүүлэн суурилуулга , шинэчлэл, чанарын хяналт, сорилт туршилт, хяналт шалгалт, арчилгаа тордлого хийх, стандарт, бодлогыг тогтоох,
  • ж) үйлдвэрийн ажиллагааг хэвийн явуулах сайжруулах зорилгоор хяналт шалгалт хийж байх,
  • з) үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг зохицуулах, шинэ дизайн, засвар үйлчилгээний шаардлагад нийцүүлэн хуваарь графикийг оновчтой болгох,
  • и) үйлдвэрлэлийн шинэ арга, технологи, тоног төхөөрөмжийн талаар удирдлагыг зөвлөмжөөр хангах,
  • к) материал хангамжийн хэвийн урсгалыг хангах үүднээс материал худалдан авах, агуулах болон хяналтын албатай холбоотой ажиллах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Үйлдвэрийн үр ашгийн инженер
  • Үйлдвэрийн инженер
  • Үйлдвэрийн барилга байгууламжийн инженер
  • Үйлдвэрлэлийн инженер
Ажил мэргэжлийн жишээ
  • 1321 Үйлдвэрийн бүтээгдэхүүний менежер

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2141-11 Инженер, аж үйлдвэрийн
Индекс 2141-12 Инженер, байгууламжийн
Индекс 2141-13 Инженер, машин тоног төхөөрөмжийн
Индекс 2141-14 Инженер, үнэлгээний
Индекс 2141-15 Инженер, цаг уурын багажний
Индекс 2141-16 Инженер, системийн /компьютерээс бусад/
Индекс 2141-17 Инженер, техник засварын
Индекс 2141-18 Инженер, төлөвлөлтийн
Индекс 2141-19 Инженер, төсвийн
Индекс 2141-20 Инженер, оёмол, сүлжмэл, ээрмэл, нэхмэл эдлэлийн тоног төхөөрөмжийн
Индекс 2141-21 Инженер, нэхий, арьс, үслэг эдлэлийн тоног төхөөрөмжийн
Индекс 2141-22 Инженер, химийн
Индекс 2141-23 Инженер, хөдөлмөрийн нормчлолын
Индекс 2141-24 Инженер, цөмийн эрчим хүчний
Индекс 2141-25 Инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын
Индекс 2141-26 Инженер, цахилгаан автоматикийн
Индекс 2141-27 Инженер, хангамж, түгээлтийн
Индекс 2141-28 Инженер, чанарын
Индекс 2141-29 Инженер, хөлөг онгоцны
Индекс 2141-30 Инженер, дизель хөдөлгүүрийн
Индекс 2141-31 Инженер, дотоод шаталтат хөдөлгүүрийн
Индекс 2141-32 Инженер, орчны агаарыг хэмжих тоног төхөөрөмжийн
Индекс 2141-33 Инженер, тосолгооны тоног төхөөрөмжийн
Индекс 2141-34 Инженер, хийн хоолойн
Индекс 2141-35 Инженер, хэмжил зүй, эталоны, шалгалт, тохируулгын
Индекс 2141-36 Технологич, керамикийн
Индекс 2141-37 Технологич, модны
Индекс 2141-38 Технологич, нэхмэлийн
Индекс 2141-39 Технологич, сав баглаа боодлын
Индекс 2141-40 Технологич, савхин эдлэлийн
Индекс 2141-41 Технологич, хэвлэлийн
Индекс 2141-42 Технологич, цементийн
Индекс 2141-43 Технологич, шилний
Индекс 2141-44 Технологич, оёдлын
Индекс 2141-45 Шинжээч, системийн /компьютерээс бусад/
Индекс 2141-46 Шинжээч, телехолбооны /компьютерээс бусад/
Индекс 2141-48 Инженер, засварын
Индекс 2141-49 Инженер, үйлдвэрлэлийн