Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2132
Нэр Фермч, ойн болон загасны аж ахуйн зөвлөгч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:28
Тодорхойлолт
  • Фермч, ой, загасны аж ахуйн зөвлөгч нь фермийн, ойн болон загасны аж ахуйн менежмент, үүнд тариалалт, бордолт, хураалт, хөрсний эвдрэл, бүтэц, урьдчилан сэргийлэлт, хүнс тэжээл, ээлжлэн тариалалт, маркетингийн талаар судагаа хийж, зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэн, бүтээмж дээшлүүлэх арга техник боловсруулж, газрын болон загас агнуурын талаар судлаж, төлөвлөгөө бодлого боловсруулна. Ургамлын үржлийн биологи, судалгааны ажлыг арга зүйн дагуу явуулах, шинэ таримал, шинэ сорт тариалах , сортыг бүтээх, үр үржүүлэх ажлыг эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) үржил, тэжээл, хөрс, усны чанар зэрэг ферм, ой, загасны үйлдвэрлэлд нөлөөлөгч хүчин зүйлийн талаар мэдээ, түүвэр цуглуулж шинжилгээ хийх,
  • б) тариалан, мал аж ахуй, загас агнуур болон үйлдвэрлэлийн өөр зэрэгцээ хувилбарыг хөгжүүлэх арга арга техникийн талаар зөвлөгөө өгөх,
  • в) мал, тарианы өвчин, хортон шавьж, шарилж устгах, хөрс сэргээх, мал арчилгаа тэжээлийн хөтөлбөрийн талаар зөвлөгөө өгөх,
  • г) арилжааны зориулалтаар тариалан эрхлэх, бэлчээр арвижуулах, мал амьтан үржүүлэх ажиллагаа, загасны нөөц, ойн өсөлт, модны эрүүл байдалд нөлөөлөгч байгаль орчны хүчин зүйлсийг судлах,
  • д) тариалалтын технологи, хөрсний байдал, хортон шавьж, янз бүрийн өвчлөл, загас агнуурын зөвшөөрөл олголтын байдал зэрэг нь мал, тариалан, ойн болон загасны өсөлт, ургацад үзүүлж буй нөлөөллийг судлах,
  • е) загасны нүүдэл, өсөлт, тэжээл, түрс шахах, түрс цуглуулах, бордох, инкубаци хийх, дарах арга техник судлан боловсруулах,
  • ж) хөрсний шинж чанар, үржил шим, ашиглалтын чадамжийг судлан, үр дүнгий нь хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлт болон ойн практикт ашиглах,
  • з) хөдөө аж ахуйн асуудал бэрхшээлийг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх арга техник боловсруулах,
  • и) ойн болон загасны нөөцийг хямгадан, тэдгээрийн арилжаа, амралт цэнгээний болон байгаль орчны үр өгөөжийг урт хугацаанд хадгалах,
  • к) ой модны үржил, өсөлтийг сайжруулах аргачлал, ой сийрэгжүүлэлтийн үр нөлөө зэргийг судлах,
  • л) гал түймэр, үер ус, ган гачиг, хөрсний эвдрэл, хортон шавьж, өвчин зэрэгтэй тэмцэх үүднээс эрэл хайгуул хийх, төлөвлөх хэрэгжүүлэх, менежментийн дүрэм журам боловсруулах,
  • м) эрдэм шинжилгээний тайлан боловсруулж, ферм, ойн, загасны аж ахуй эрхлэгчдэд болон бусад бүлэгт мэдээллийн чанартай зөвлөх уулзалт зохион байгуулах, лекц яриа таниулга хийх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Загас агнуурын зөвлөгч
  • Агрономич, үрийн, селекцийн
  • Ой судлаач
  • Ойн зөвлөгч
  • Ойжуулалтын мэргэжилтэн
  • Хөрс судлаач
Холбогдох ажил мэргэжил
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 2132-11 Фермч
Мэргэжил 2132-12 Агрономич, үрийн
Мэргэжил 2132-13 Агрономич, жимс жимсгэний
Мэргэжил 2132-14 Ой судлаач
Мэргэжил 2132-15 Хөрс судлаач, зөвлөх
Мэргэжил 2132-16 Загас агнуурын зөвлөх
Мэргэжил 2132-17 Ой зүйч
Мэргэжил 2132-18 Ойн инженер
Мэргэжил 2132-19 Ой аж ахуйн инженер
Мэргэжил 2132-20 Ойн инженер, механикч
Мэргэжил 2132-21 Ойн зөвлөх
Мэргэжил 2132-22 Газар тариалангийн зөвлөгч
Мэргэжил 2132-23 Ойжуулагч
Мэргэжил 2132-24 Агнуур зүйч