Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2131
Нэр Биологич, ботаникч, амьтан судлаач, холбогдох бусад мэргэжилтэн
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:28
Тодорхойлолт
  • Биологич, ботаникч, амьтан судлаач, холбогдох мэргэжилтэн нь амьд организм бие биентэйгээ болон байгаль орчинтой харилцан үйчлэлийг нь судлаж, олж авсан мэдлэгээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглана. Эдгээр мэргэжлийнхэн ботаник, амьтан судлал, экологи, нуур мөрний биологи, генетик, дархлаа судлал, эм зүй, хор судлал, физиологи, бактери болон нян судлалын төрөл бүрийн салбарт ажиллана.
Чиг үүрэг
  • а) амьд организм, ертөнцийн тухай мэдлэгээ дээшлүүлэх, шинэ мэдээлэл олж авах, таамаглалыг сорьж шалгах,
  • б) байгаль орчин, хөдөө аж ахуй, хүний эрүүл мэндийн асуудал шийдвэрлэх, эм зүй, хөдөө аж ахуй, байгаль орчинд ашиглах шинэ бүтээгдэхүүн, процесс, арга техник боловсруулах үүднээс лаборатори болон хээрийн нөхцөлд судалгаа хийх,
  • в) туршилт сорилт явуулах, ажлын бүдүүвч боловсруулж гүйцэтгэх,
  • г) хүн, амьтан, шавьж, ургамлын эд эсийн дээж, мэдээ баримт цуглуулж, тэдгээрийн гарал үүсэл, хөгжил, хими физикийн хэлбэр, бүтэц, бүрдэл, амьдралын болон нөхөн үржихүйн явцыг судлах,
  • д) тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, цахим микроскоп, алсаас хэмжигч, глобаль байршил тодорхойлох систем, биотехнологи, сансрын зураг, генетикийн инженерчлэл, дижитал дүрс шинжилгээ, полимер гинжин урвал, компьютер загварчлал зэрэг техник технологи ашиглан амьд организмийг судлах,
  • е) нарийн судалгаа, шинэ ололтын талаар эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл бичих, эдгээрийг шинжлэх ухааны салбарын ном сэтгүүл хурал зөвлөгөөнд хэлэлцүүлэх, мэтгэлцээн өрнүүлэх,
  • ж) байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй үр дагаварын талаар байгаль орчны нөлөөллийн судалгаа явуулах,
  • з) засаг захиргаа, байгууллага, бизнес эрхлэгчдэд байгалийн нөөцийг хадгалж хамгаалах, цаг уурын өөрчлөлтийн үр нөлөө болон орчны бохирдлын талаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Малын зан үйл судлаач
  • Жижиг амьтан эмчлэгч
  • Биологич
  • Биотехнологич
  • Ботаникч
  • Эсийн генетикч
  • Нуур усны биологич
  • Микробиологич
  • Молекулын биологич
  • Молекулын генетикч
  • Амьтан судлаач
  • Биотехнологийн үйлдвэрлэлийн технологич
  • Биохимич, биотехнологич
  • Бактериологич, вирусологич
  • Микробиологич, биофизикч
  • Эсийн генетикч, генетикч
  • Молекул генетикч, молекул биологич
  • Жижиг амьтны эм зүйч,
  • Чанарын хяналт шинжилгээний лабораторийн шинжээч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2133 Байгаль хамгааллын мэргэжилтэн

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2131-11 Амьтан судлаач
Индекс 2131-12 Биологич
Индекс 2131-13 Биологич, молекулын
Индекс 2131-14 Биологич, хөгжлийн
Индекс 2131-15 Гидробиологич
Индекс 2131-16 Гистологич, цитологич, эмбриологич
Индекс 2131-17 Иммунологич
Индекс 2131-18 Инженер, генетикийн
Индекс 2131-19 Загас судлаач
Индекс 2131-20 Хөхтөн судлаач
Индекс 2131-21 Микробиологич
Индекс 2131-22 Нян судлаач
Индекс 2131-23 Нян судлаач, загасны
Индекс 2131-24 Нян судлаач, хөрсний
Индекс 2131-25 Нян судлаач, хөдөө аж ахуйн
Индекс 2131-26 Нян судлаач, үйлдвэрийн
Индекс 2131-27 Нян судлаач, сүү, хүнсний бүтээгдэхүүний
Индекс 2131-28 Нян судлаач, эм найруулгын
Индекс 2131-29 Нян судлаач, эмнэлгийн
Индекс 2131-30 Паразитологич
Индекс 2131-31 Амьтны ангилал зүйч
Индекс 2131-32 Ургамлын ангилал зүйч
Индекс 2131-33 Ургамал судлаач
Индекс 2131-34 Цитологич, амьтны
Индекс 2131-35 Цитологич, ургамлын
Индекс 2131-36 Ботаникч
Индекс 2131-37 Экологич, амьтны
Индекс 2131-38 Экологич, ургамлын
Индекс 2131-39 Экологич, үйлдвэрлэлийн
Индекс 2131-40 Био-экологич
Индекс 2131-41 Малын зан үйл судлаач
Индекс 2131-42 Бактери судлаач
Индекс 2131-43 Биотехнологич
Индекс 2131-44 Эсийн генетикч
Индекс 2131-45 Нуур усны биологич
Индекс 2131-46 Молекулын генетикч
Индекс 2131-47 Бусад амьтан судлаач
Индекс 2131-48 Биотехнологич
Индекс 2131-49 Биофизикч
Индекс 2131-50 Биохимич, биотехнологич
Индекс 2131-51 Бактериологич, вирусологич
Индекс 2131-52 Микробиологич, биофизикч
Индекс 2131-53 Эсийн генетикч
Индекс 2131-54 Молекул генетикч
Индекс 2131-55 Молекул биологич
Индекс 2131-56 Жижиг амьтны эмч, эм зүйч, шинжээч
Индекс 2131-57 Чанарын хяналтын лабораторийн шинжээч