Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2111
Нэр Физикч, одон орон судлаач
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:27
Тодорхойлолт
  • Физикч, одон орон судлаач нь матери, сансар, цаг хугацаа, энерги болон биет үзэгдэл хоорондын харилцан хамаарлын талаархи үзэл баримтлал, онол, үйлдлийн арга барил боловсруулан, хөгжүүлэх, судалгаа хийнэ. Тэд физик, одон орны талаархи мэдлэгээ аж үйлдвэр, анагаах, цэргийн зэрэг салбарт хэрэглэнэ.
Чиг үүрэг
  • а) физик, одон орны холбогдолтой үзэл баримтлал, онол, программ хангамж, үйлдлийн арга барил боловсруулж, хөгжүүлэн судалгаа хийнэ,
  • б) механик, термодинамик, электроник, харилцаа холбоо, эрчим үүсгүүр болон хуваарилагч, аэродинамик, оптик, лазер, алсын тандалт, анагаах, соронзон, техникийн акустик, цөмийн физикийн талаар туршилт явуулах, бодисын бүтэц, шинжээр сорил тавих, анализ хийх,
  • в) судалгааны ажил, туршилтын дүнг математик арга техник, загвар ашиглан үнэлэн, дүгнэх,
  • г) ажүйлдвэр,анагаах,цэргийнзэрэгсалбартфизик,астрономийн зарчим, арга техник, үйлдлийг практик хэрэглээ болгон боловсруулах,
  • д) эмч мэргэжилтний заавраар өвчтөн оношлох, эмчлэхэд цацраг туяа (ионжуулах ба ионжуулахгүйгээр)-г зөв зохистой, аюулгүй ашиглах явдлыг баталгаажуулах,
  • е) эмчилгээ, шинжилгээнд хэрэглэх биет бодисын тоо хэмжээ, шинж чанарыг нямбай тогтоон хэрэглэх явдлыг хангах,
  • ж) зураг авах, эмчилгээ хийх, эмийн тун хэмжээг тодорхойлоход ашигладаг тоног хэрэгслийг шалгах, баталгаажуулах, үнэлэх,
  • з) цацраг туяаны ач холбогдолтой болон хортой үр нөлөөний талаар анагаахын эмч, мэргэжилтэн, бусад эрүүл мэндийн ажилтнуудтай зөвлөлдөх, зөвлөгөө өгөх,
  • и) огторгуйн үзэгдлүүдийг ажиглах, дүн шинжилгээ хийх, тайлбар хийх, навигаци, сансрын холбоо, судлал, огторгуйн биет болон сансрын туяаны талаархи мэдлэгээ нэмэгдүүлэх үүднээс аргачлал, тоон загварчлал, арга техник боловсруулан, хөгжүүлэх,
  • к) биет бодисыг судлан хэмжих, цөмийн технологийг аж үйлдвэрийн болон анагаахын салбарт ашиглах үүднээс стандарт, протокол боловсруулах, хэрэгжүүлэх, сахин биелүүлэх,
  • л) эрдэм шинжилгээний тайлан, баримт бичиг бэлтгэн боловсруулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Одон орон судлаач
  • Эмчилгээний физик шинжээч
  • Цөмийн физикч
  • Физикч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2212 Нарийн /төрөлжсөн/ мэргэжлийн эмч (цөмийн анагаах)
  • 2212 Цацраг туяаны /хорт хавдар судлаач/
  • 2212 Рентген шинжээч
  • 3211 Рентген зурагны техникч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2111-11 Астрофизикч
Индекс 2111-12 Аэродинамикч
Индекс 2111-13 Баллистик судлаач
Индекс 2111-14 Биофизикч
Индекс 2111-15 Гидродинамикч
Индекс 2111-16 Кристаллографч
Индекс 2111-17 Кристаллофизикч
Индекс 2111-18 Металлофизикч
Индекс 2111-19 Одон орон судлаач
Индекс 2111-20 Одон орон судлаач, радионы
Индекс 2111-21 Спектроскопч
Индекс 2111-22 Физикч
Индекс 2111-23 Физикч, агаар мандлын
Индекс 2111-24 Физикч, акустикийн
Индекс 2111-25 Физикч, атомын
Индекс 2111-26 Физикч, баллистикийн
Индекс 2111-27 Физикч, гэрлийн
Индекс 2111-28 Физикч, дулааны
Индекс 2111-29 Физикч, дуу авианы
Индекс 2111-30 Физикч, механикийн
Индекс 2111-31 Физикч, молекулярын
Индекс 2111-32 Физикч, одон орны
Индекс 2111-33 Физикч, онолын
Индекс 2111-34 Физикч, оптикийн
Индекс 2111-35 Физикч, термодинамикийн
Индекс 2111-36 Физикч, усны
Индекс 2111-37 Физикч, цахилгаан соронзон судлалын
Индекс 2111-38 Физикч, цөмийн
Индекс 2111-39 Физикч, цахимзүйн