Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2523-11
Нэр Харилцаа холбооны шинжээч (компьютерийн)
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:01
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Communications Аnalyst
Тодорхойлолт
Харилцаа холбооны шинжээч нь байгууллагын харилцаа холбооны хэрэгцээ, системийг авч үзэж, дүн шинжилгээ хийж, үнэлнэ. Түүнчлэн харилцаа холбооны системийн онцлог, үйл ажиллагааны талаар сургалт явуулна.
Чиг үүрэг
  1. Санал болгож буй системийн өөрчлөлт эсвэл технологийн худалдан авалтад тавигдах бизнесийн болон техникийн шаардлагыг тодорхойлохын тулд хэрэглэгчид, админууд, инженерүүдтэй зөвлөлдөх;
  2. Техникийн ажилтан, инженер, суурилуулагч, борлуулагчидтай хамтран системийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх;
  3. Орчин үед салбарын практикт гарсан өөрчлөлт, харилцаа холбооны технологийн шинэчлэлийг судалж цахилгааны, электроникийн болон харилцаа холбооны бүтээгдэхүүн, системийн ажиллагаа, засвар үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, нэвтрүүлэх;
  4. Системд өөрчлөлт оруулах тухай инженер, менежер, техникийн ажилтнуудаас ирүүлсэн хүсэлтийг хянаж, үнэлэх;
  5. Одоо байгаа байгууламжуудын болон шинэчлэн өөрчлөх харилцаа холбооны системийн хэрэгцээ шаардлагыг үнэлэх;
  6. Цахилгаан, электрон болон харилцаа холбооны систем, тоног төхөөрөмжийн гүйцэтгэл, аюулгүй байдалд хяналт тавих хяналтын стандартыг бий болгох.
Мэдлэг
  • Бизнесийн шинжилгээ
  • Цахим хэрэгслийн тохируулга
  • Техникийн шаардлага
  • Зохиомжлох үйл явц
  • Математик тооцоолол, дүн шинжилгээ 
  • Үйл явцын хяналтын монитор суурилуулах
  • Цахим хэмжих хэрэгсэл 
  • Зардал-үр ашгийн шинжилгээний тайлан 
  • Программ хангамжийн шинэчлэл
Ур чадвар
  • Харилцаа холбооны янз бүрийн суваг ашиглах
  • Үйлчлүүлэгчидтэй харилцах 
  • Сүлжээ төлөвлөх
  • Харилцаа холбооны талаар зөвлөх
  • ХХМТ-ийн системийн сургалт явуулах