Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2522-18
Нэр Программ хангамжийн инженер
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:01
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Software Engineer
Тодорхойлолт
Программ хангамжийн инженер нь компьютерын систем болон программуудыг зохиомжилж бий болгох үүрэгтэй.
Чиг үүрэг
  1. Программ хангамжийн инженерчлэлийн зарчмыг мөрдөж, шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, шийдэл боловсруулах;
  2. Төслийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
  3. Техникийн тодорхойлолтыг бий болгох;
  4. Туршилтын загвар зохиомжилж, хөгжүүлэх;
  5. Программ хангамжийг хөгжүүлэхэд шуурхай, хялбар арга зүйг нэвтрүүлэх;
  6. Сайжруулах зөвлөмж өгөхийн тулд одоогийн системд дүн шинжилгээ хийх;
  7. Баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлэх;
  8. Системийн гүйцэтгэлийг хянах, урьдчилан засвар үйлчилгээ хийж байх;
  9. Системийн эрсдэл, найдвартай байдлын шинжилгээ хийх;
  10. Шинэ технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхээс өмнө үнэлэх.
Мэдлэг
  • Компьютерын шинжлэх ухаан
  • Объект хандалтат программчлалын хэлний мэдлэг
  • Үүлэн технологиор дэд бүтцийг бий болгож, байршуулах
Ур чадвар
  • Зохиомжлох, вирус устгах, баримтжуулах мэдлэг
  • Туршилтад суурилсан хөгжүүлэлт, автоматжуулсан тестийн системтэй ажиллах
  • Scrum/Agile хөгжүүлэлтийн арга зүйг ашиглах
  • Аман болон бичгийн харилцаа
  • Дүн шинжилгээ хийх, логик сэтгэлгээ
  • Асуудал шийдвэрлэх