Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2522-16
Нэр Инженер, засварын
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:01
Англи нэр
Server Engineer
Тодорхойлолт
Засварын инженер нь байгууллагын янз бүрийн байршилд сервер болон суурин дэд бүтцийн хэвийн ажиллагааг удирдан чиглүүлэх, хэрэглэгч хэрэглээний чухал программуудад хялбархан хандах боломж олгох, сервер болон компьютерын тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ.
Чиг үүрэг
  1. Засварын инженер нь өөр өөр үйлдлийн системүүдийн серверүүдийг тохируулах, удирдах, суулгах, доголдлыг засах, гүйцэтгэл, найдвартай байдлыг хангахын тулд шинэчлэн сайжруулахад оролцох;  
  2. Сүлжээнд байгаа компьютер болон бусад холбогдох төхөөрөмжүүдийг удирдах;
  3. Шинэ сервер суулгах, сервер устгах, одоо байгаа серверүүдтэй холбоотой асуудлыг засах зэрэг серверийн орчинд анхаарал тавих;
  4. Мэдээллийн технологитой холбоотой тодорхой даалгавруудыг шийдвэрлэхэд бусад нэгжүүдэд туслах;
  5. Гүйцэтгэлийг хянах, сүлжээний асуудал, тасалдлыг арилгах, шинэчлэлт хийх хуваарь гаргах, сүлжээг оновчтой болгох талаар сүлжээний архитектортай хамтран ажиллах; 
  6. Олон эх сурвалжаас авсан мэдээллийг ашиглан дотоод болон гадаад орчинд өгөгдлийн сүлжээний гэмтлийн судалгаа хийх.
Мэдлэг
  • Компьютерын шинжлэх ухааны инженерчлэл
  • Компьютерын сүлжээний инженерчлэл
  • Компьютерын сүлжээ, аюулгүй байдал
  • Компьютерын шинжлэх ухаан
  • Компьютерын программ хангамж/ компьютерын системийн инженерчлэл
  • Цахилгаан/ электроникийн инженерчлэл
  • Математик
  • Физик
Ур чадвар
  • Багийн тоглогч
  • Автоматжуулах шийдэл 
  • Алдааг олж засварлах, оношлох
  • Вирусийн эсрэг менежмент