Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2522-15
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Өгөгдлийн сан, сүлжээний мэргэжилтэн
Системийн эрхлэгч
Техник, технологи зохион бүтээх, хөгжүүлэх админ
Код
2522-15
Нэр
Техник, технологи зохион бүтээх, хөгжүүлэх админ
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:42:01
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Web Developers and Digital Designer
Тодорхойлолт
Техник, технологи зохион бүтээх, хөгжүүлэх админ нь байгууллагын мэдээллийн технологийн нийт системийн техник хангамжийн хэвийн ажиллагааг хянаж зохицуулна. Техник, тоног төхөөрөмжийн хурд, ачааллыг зохицуулах гүйцэтгэл, хүчин чадал зэрэг техникийн талыг хянаж, хэвийн ажиллах орчин нөхцөл бүрэн хангагдаж буй эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллана.
Чиг үүрэг
Техник технологийн шийдэл боловсруулахад түүний нийт гүйцэтгэл болон хэрэглэгчийн ачаалал, мөн ирээдүйн өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг тооцоолон санал гаргах;
Шинээр суурилуулагдах техник тоног төхөөрөмжийн ажиллах орчин байршлыг урьдчилан тооцоолж төлөвлөх;
Техник технологийн өргөтгөл засвар үйлчилгээ болон гэмтэл засварлах стандарт үйл ажиллагааны журам дарааллыг нарийн боловсруулж мөрдүүлэх;
Техник тоног төхөөрөмжийн ажиллах орчны стандартыг хэвийн хэмжээнд байлгахад анхаарч байнгын хяналт хийх системийг үүсгэн зохион байгуулах.
Мэдлэг
Компьютерын шинжлэх ухаан эсвэл программчлал
HTML программчлал
JavaScript эсвэл SQL зэрэг бусад программчлалын хэл
Мультимедиа хэрэгсэл
Компьютерын шинэчлэгдсэн хэл
Веб дизайн
Дижитал дизайн
Дүрслэх урлаг
Ур чадвар
Дүн шинжилгээ хийх
Харилцааны
Асуудалд нарийвчлан хандах
Асуудлыг шийдвэрлэх чадвар