Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2522-14
Нэр Системийн админ (компьютерын)
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:01
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Computer Systems Administrator
Тодорхойлолт
Системийн админ нь мэдээллийн технологийн системийн оновчтой гүйцэтгэл, аюулгүй байдлыг хангах, хөгжүүлэх, хянах, хариуцах ажлыг эрхэлнэ. Мөн системийн бүрдэл хэсэг хоорондын уялдаа холбоо, ажиллагааг нарийн хянаж, доголдол дутагдлыг илрүүлж засварлах ажлыг зохион байгуулна.
Чиг үүрэг
  1. Системийн, компьютерын, хэрэглээний программ хангамжууд, холбогдох тохиргоог хамруулан компьютерын сүлжээ, түүний орчныг хариуцах;
  2. Систем, сүлжээний тохиргоог сайжруулах өөрчлөлтийг санал болгох, эдгээр өөрчлөлттэй холбоотой техник хангамж, программ хангамжийн шаардлагыг тодорхойлох;
  3. Техник хангамж, программ хангамжийн асуудлыг оношлох;
  4. Компьютерын систем, сүлжээний гүйцэтгэлийг хянах, компьютерын сүлжээний хандалт, ашиглалтыг зохицуулах зорилгоор компьютерын операторын удирдах хэрэгслийг ажиллуулах
  5. Ирээдүйд нийт систем хэрхэн өргөжин тэлж болох, түүний бүрдэл хэсгүүдийг хэрхэн хөгжүүлж шинэчлэх төлөвлөлт хийнэ.
Мэдлэг
  • Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан
  • Компьютер, мэдээллийн системийн аюулгүй байдал/аудит/мэдээллийн баталгаа
  • Сүлжээ ба системийн удирдлага/админ
Ур чадвар
  • Системийн шинжилгээ
  • Шүүмжлэлт сэтгэлгээ
  • Хяналт шинжилгээ
  • Асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, санал гаргах
  • Системийг үнэлэх
  • Идэвхтэй сонсох
  • Алдааг олж засварлах