Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2522-13
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Өгөгдлийн сан, сүлжээний мэргэжилтэн
Системийн эрхлэгч
Сүлжээний админ
Код
2522-13
Нэр
Сүлжээний админ
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:42:00
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Network Administrator
Тодорхойлолт
Сүлжээний админ нь байгууллагын дотоод сүлжээ (LAN), өргөн хүрээний сүлжээ (WAN), өгөгдлийн холбооны сүлжээ, үйлдлийн систем, серверүүдийг суурилуулах, тохируулах, засвар үйлчилгээний ажлыг хариуцна. Түүнчлэн системийн хяналтыг хийж, техник хангамж, сүлжээ, серверийн нөөц, системийн бүрэн бүтэн байдал, хүртээмжийг шалган, сүлжээ, серверийн хэрэглэгчийн хандалтад хяналт тавина. Сүлжээний загварчлал, дүн шинжилгээ хийх, төлөвлөх, сүлжээний болон өгөгдлийн холбооны техник хангамж, программ хангамжийн хоорондын уялдаа холбоог хангахад оролцоно.
Чиг үүрэг
Системийн, компьютерын, хэрэглээний программ хангамжууд, холбогдох тохиргоог багтаасан мэдээллийн технологийн сүлжээ, түүний орчныг зохион байгуулж удирдах;
Өгөгдлийн нөөцлөлт, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хэвийн ажиллагааг бүрдүүлэх;
Техник хангамж, программ хангамж, сүлжээ, системийн тулгамдсан асуудлыг оношлох, засварлах, шийдвэрлэх, шаардлагатай бол гэмтэлтэй хэсгийг солих;
И-мэйлийн хэрэглээ болон вирусээс хамгаалах нэгдсэн программыг тохируулах, хянах, хэрэгжүүлэх, засвар үйлчилгээ хийх;
Компьютерын систем, сүлжээний гүйцэтгэлийг хянах, компьютерын сүлжээний хандалт, ашиглалтыг зохицуулах зорилгоор удирдлагын хяналтын админ консулуудыг ажиллуулах.
Мэдлэг
Компьютер, мэдээллийн технологи
Инженерчлэл
Компьютерын программчлал
Сүлжээ ба системийн дизайн
Ур чадвар
Дүн шинжилгээ хийх
Харилцаа
Бүтээлч чадвар
Олон төрлийн ажил гүйцэтгэх
Асуудал шийдвэрлэх
Техникийн ур чадвар