Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2522-11
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Өгөгдлийн сан, сүлжээний мэргэжилтэн
Системийн эрхлэгч
Системийн аюулгүй байдлын админ (мэдээллийн технологийн)
Код
2522-11
Нэр
Системийн аюулгүй байдлын админ (мэдээллийн технологийн)
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:42:00
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
IT System Security Administrator
Тодорхойлолт
Системийн аюулгүй байдлын админ нь байгууллагын компьютерын сүлжээ, холбогдсон төхөөрөмж, мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх гэсэн хандалт, ашиглах, задруулах, тасалдуулах, өөрчлөх, устгахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аюулгүй байдлын арга хэмжээг боловсруулж, төлөвлөж, санал болгож, хэрэгжүүлж, сайжруулж, хяналт тавьж ажиллана.
Чиг үүрэг
Компьютерын сүлжээн дэх аюулгүй байдлын аливаа аюул, зөрчлийг хянаж, шалгах;
Өгөгдөл, системийг болзошгүй халдлагаас хамгаалахын тулд аюулгүй байдлын бодлого, журмыг боловсруулж хэрэгжүүлэх;
Аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлж, бууруулах зорилгоор эмзэг байдлын сорилт, эрсдэлийн үнэлгээг тогтмол хийх;
Халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх систем, вирусийн эсрэг программ болон бусад хамгаалалтын хэрэгслийг удирдах, засвар үйлчилгээ хийх;
Аюулгүй байдлын зөрчлийг судалж, дараагийн шатны шинжилгээ, зөвлөмж өгөх;
Ажилчдад аюулгүй байдлын протокол, журам, сайн туршлагын талаар сургалт явуулах;
Аюулгүй байдлын аюул занал, чиг хандлага, технологийн талаар сүүлийн үеийн мэдлэгийг судалж, шийдвэр гаргахад чиглүүлэх;
Аюултай байдлын үед үйл ажиллагааны тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор нөхөн сэргээх төлөвлөлт, туршилтад оролцох;
Шинээр гарч ирж буй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд байгууллагын аюулгүй байдлын байр суурийг тогтмол үнэлж, сайжруулж байх.
Мэдлэг
Сүлжээний аюулгүй байдлын программ,
Нууцлалын технологи,
Аюулгүй байдлын техник хангамж, программ хангамжийн арга хэрэгсэл
Кибер аюулгүй байдлын заналхийллийн сүүлийн үеийн чиг хандлага
Хамгаалалтын стратеги
Ур чадвар
Техникийн: сүлжээний аюулгүй байдал, криптограф, хамгаалалт
Харилцаа
Мэдээллийн технологийн бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах