Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2521-16
Нэр Өгөгдлийн сангийн зохиогч
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:00
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Database Administrator
Тодорхойлолт
Өгөгдлийн сангийн зохиомжлогч нь  мэдээллийн сангийн логик бүтэц, үйл явц, мэдээллийн урсгалыг тодорхойлно. Түүнчлэн өгөгдөл цуглуулахад шаардагдах өгөгдлийн загвар, мэдээллийн санг зохиомжилно.
Чиг үүрэг
  1. Өгөгдлийн сан үүсгэх, удирдах болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох;
  2. Мэдээллийн сан шинээр үүсгэн зохион байгуулах;
  3. Өгөгдлийн сангийн аюулгүй байдлыг хангах;
  4. Өгөгдөл алдагдахаас сэргийлж өгөгдлийг нөөцлөх, сэргээх боломжийг бүрдүүлэх;
  5. Өгөгдлийн сан үр ашигтай, алдаагүй ажиллах нөхцөлийг хангах;
  6. Шаардлагатай үед өгөгдлийн сангийн бүтцэд өөрчлөлт оруулах, турших;
  7. Өгөгдлийн сангийн ашиглалт үйлчилгээ болон хандах эрхийн зөвшөөрлийг шинэчилж байх.
Мэдлэг
  • ХХМТ-ийн аюулгүй байдлын талаарх хууль тогтоомж
  • Бизнесийн үйл явцын загварчлал
  • Мэдээллийн сан 
  • Мэдээллийн сан боловсруулах арга хэрэгсэл
  • Мэдээллийн сангийн удирдлагын систем 
  • Мэдээллийн бүтэц 
  • Нөөцийн тайлбарын хүрээ  
  • Системийн хөгжлийн амьдралын мөчлөг 
  • Системийн онол
  • Вэб программчлал
Ур чадвар
  • Бизнесийн шаардлагад дүн шинжилгээ хийх 
  • ХХМТ-ийн системийн онолыг хэрэгжүүлэх 
  • ХХМТ-ийн мэдлэгийг үнэлэх 
  • Өгөгдлийн багц үүсгэх 
  • Өгөгдлийн сангийн диаграмм үүсгэх 
  • Программ хангамжийн дизайн хийх 
  • Техникийн шаардлагыг тодорхойлох 
  • Өгөгдлийн сангийн схемийг зохиомжлох 
  • Мэдээллийн санг удирдах 
  • Мэдээлэл солилцох стандартыг удирдах 
  • Өгөгдлийн шинжилгээ хийх 
  • Иэмдэглэгээний хэлийг ашиглах 
  • Өгөгдлийн сангийн баримт бичиг үйлдэх
Ажил мэргэжлийн жишээ
  • Өгөгдлийн архитектор
  • Өгөгдлийн сангийн архитектор
  • Өгөгдлийн сангийн зохион бүтээгч инженер
  • Өгөгдлийн загвар зохион бүтээгч