Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2521-14
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Өгөгдлийн сан, сүлжээний мэргэжилтэн
Өгөгдлийн сангийн дизайнч, эрхлэгч
Өгөгдлийн сангийн админ
Код
2521-14
Нэр
Өгөгдлийн сангийн админ
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:42:00
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Database Administrator
Тодорхойлолт
Өгөгдлийн сангийн удирдлагын системийн мэдлэгийг ашиглан компьютерын өгөгдлийн санг удирдах, хянах ажлыг хариуцан хэрэгжүүлнэ. Түүнчлэн компьютерын өгөгдлийн санд өөрчлөлт оруулах ажлыг зохицуулна. Өгөгдлийн сангийн гүйцэтгэл, өгөгдлийн сангийн хүчин чадал, өргөтгөх чадварыг тодорхойлон судалж шийдвэрлүүлнэ.
Чиг үүрэг
Одоо байгаа өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн удирдлагын системийг өөрчлөх эсвэл өөрчлөлт оруулахад программист, шинжээчдийг чиглүүлэх;
Өгөгдлийн сангийн гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор өгөгдлийн сангийн удирдлагын системийн программ хангамжийн шинэчлэлийг төлөвлөж суурилуулах;
Өгөгдлийн сангийн сегмент тус бүрээр хэрэглэгчид болон хэрэглэгчийн хандалтын түвшнийг зааж өгөх;
Өгөгдлийн сангийн программ эсвэл системд хийгдсэн өөрчлөлтийг турших;
Компьютерын болон мэдээллийн системийн аюулгүй байдлын бодлого, журмуудыг боловсруулах.
Мэдлэг
Компьютер, электроник
Математик
Системийн архитектур, өгөгдлийн сан, сүлжээ, програмчлалын хэл
Хэрэглэгчийн болон хувь хүнд үзүүлэх үйлчилгээ
Ур чадвар
Өгөгдлийн сан ашиглах
Өгөгдлийн загварчлал, өгөгдлийн сан зохион байгуулах
Системийн гүйцэтгэл, өгөгдөл урсгал, функцийн асуудлыг оношилж, цаг тухайд нь шийдвэрлүүлэх
Хугацаа төлөвлөх, ажлыг эрэмбэлэх, олон багуудтай хамтран ажиллах