Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2521-12
Нэр Хэрэглээний программын админ
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:00
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Application Administrator
Тодорхойлолт
Хэрэглээний программын админ нь байгууллагын дотоод сүлжээ (LAN) болон өгөгдлийн сүлжээнд техникийн дэмжлэг үзүүлж, алдааг олж засварлана. Түүнчлэн байгууллагын дотоод журамд заасны дагуу Microsoft  болон бусад үйлдлийн системүүдийг дотоод сүлжээнд ашиглах боломжоор хангана.
Чиг үүрэг
  1. Системийг хянаж, техник хангамж, сүлжээ, серверийн нөөц, системийн бүрэн бүтэн байдал, хүртээмжийг шалгах;
  2. Систем болон хэрэглээний программын бүртгэлийг шалгаж, системийн нөөцлөлт зэрэг төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэлийг шалгах;
  3. Сүлжээ, серверийн нөөцийн хэрэглээнд дүн шинжилгээ хийж, хэрэглэгчийн хандалтыг хянах; 
  4. Программ хангамж суурилуулах, шинэчлэн сайжруулах, программ хангамжийн лицензийг хариуцах; 
  5. Сүлжээний болон өгөгдлийн холбооны техник хангамж, программ хангамжийн хоорондын уялдаа холбоог хангахад туслах.
Мэдлэг
  • Компьютерын шинжлэх ухаан
  • Мэдээллийн технологи
  • Компьютер, мэдээллийн системийн аюулгүй байдал /аудит/, мэдээллийн баталгаа
  • Компьютерын системийн сүлжээ, харилцаа холбоо
Ур чадвар
  • Үйлдлийн систем дээр ажиллах
  • Удирдлага, системийн удирдлага
  • Асуудлыг шийдвэрлэх
  • Харилцаа холбоо