Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2519-13
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Программ хангамж, хэрэглээний программ зохиогч шинжээч
Энэ ангилалд ороогүй бусад программ хангамж, хэрэглээний программ зохиогч, шинжээч
Систем тестлэгч
Код
2519-13
Нэр
Систем тестлэгч
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:42:00
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
ICT system tester
Тодорхойлолт
Туршилтын төлөвлөгөө, тестийн скриптүүдийг тодорхойлж, хөгжүүлж, туршилтын тохиолдлуудыг гаргаж, регрессийн тест хийж, системийн төлөв байдал, ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг шалгахын тулд автоматжуулсан туршилтын программ хангамжийг ашиглан, туршилтын үр дүнг доголдлын тайлан болон холбогдох баримт бичгээр баримтжуулна.
Чиг үүрэг
Систем, өгөгдөл, баримт бичигт дүн шинжилгээ хийж, шалгах;
Системийн тулгамдсан асуудал, доголдлыг олж засварлах, оношлох, турших, шийдвэрлэхэд туслах;
Суурин компьютер, программ хангамж, техник хангамж, принтер, интернэт, цахим шуудан, мэдээллийн сан, үйлдлийн систем, аюулгүй байдлын системийг суурилуулах, засвар үйлчилгээ хийх, шинэчлэх, тохируулах, алдааг олж засварлах зэрэг техникийн асуудалд дүн шинжилгээ хийх, үнэлэх, оношлох;
Чанарын стандартын хүрээнд систем дэх функциональ алдаа, доголдлыг шалгах, тодорхойлох, оношлох, системийн техникийн үзүүлэлтүүдийн дагуу ажиллахыг баталгаажуулахын тулд тогтоосон туршилтын протокол, зааврыг боловсруулахад оролцох;
Байгууллагын системийн архитектурын хяналт, үнэлгээ хийх, одоогийн болон ирээдүйн техник хангамж, программ хангамжийн стратеги, чиглэлийг тодорхойлоход саналаа өгөх.
Мэдлэг
Программ хангамжийн туршилт
Программ хангамжийн доголдол
Системийн онол
Ур чадвар
Асуудалд шүүмжлэлтэй хандах
Программ хангамжийн турших
ХХМТ-ийн системийн онолыг хэрэгжүүлэх, сул талыг тодорхойлох
Системийн туршилтыг удирдах
ХХМТ-ийн аюулгүй байдлыг шалгах
Программ хангамжийн туршилтыг баримтжуулах
Хэрэглэгчийн программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх
Туршилтын үр дүнг мэдээлэх
Ажил мэргэжлийн жишээ
ХХМТ-ийн системийн туршилтын инженер
ХХМТ-ийн систем шалгагч
Мэдээлэл технологийн систем шалгагч