Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2519-12
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Программ хангамж, хэрэглээний программ зохиогч шинжээч
Энэ ангилалд ороогүй бусад программ хангамж, хэрэглээний программ зохиогч, шинжээч
Программ тестлэгч /шалгагч/
Код
2519-12
Нэр
Программ тестлэгч /шалгагч/
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:42:00
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Software tester
Тодорхойлолт
Программ шалгагч нь программ хангамжийн нарийвчилсан туршилт хийх, өгөгдөлд дүн шинжилгээ хийж, туршилтын бичиглэл хөтөлж, хөгжүүлэгчидтэй харилцана. Түүнчлэн өөр өөр үйлдлийн систем, хөтөч, төхөөрөмж дээрх программ хангамжийн ажиллагааг шалгах, уг программ хангамж нь стандартын шаардлага болон хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, программ хангамжийн аюулгүй байдлын сул талыг турших, компанийн бүтээгдэхүүний шийдлийг сайжруулах талаар санал гаргана.
Чиг үүрэг
Программ хангамжийн шийдлийг хэрэглэгчийн хүлээлтэд нийцүүлэхийн тулд төсөл боловсруулагчид, бизнесийн шинжээчид, хэрэглэгчийг дэмжих багуудтай хамтран ажиллах;
Хэрэглэгчийн тодорхойлолт, шаардлагад үндэслэн программ хангамжийн туршилтын хувилбаруудыг боловсруулах;
Төслийн эрсдэлийг тодорхойлох, бууруулах зорилгоор илэрсэн согогийн үндсэн шалтгааны шинжилгээг хийх;
Программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс өмнө алдаа дутагдлыг илрүүлэх зорилгоор хайгуулын болон ашиглалтын туршилтыг явуулах;
Программ хангамжийн иж бүрэн туршилт хийж, бүх функцүүд нь төлөвлөлт, зориулалтын дагуу ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах;
Программ хангамжийн туршилтын арга зүйг тасралтгүй сайжруулахад хувь нэмэр оруулах, шаардлагатай бол стандарт үйлдлийн журам (SOP) боловсруулах.
Мэдлэг
Программ хангамжийн туршилт
Программ хангамжийн гэмтэл, согог
Программ хангамжийн архитектурын загвар
Программ хангамжийн хэмжүүр
Ур чадвар
Асуудалд шүүмжлэлтэй хандах
Программ хангамжийн туршилтуудыг гүйцэтгэх
Программ хангамжийн нэгжийн туршилт хийх
Программ хангамжийн туршилтын баримт бичгийг бүрдүүлэх
Хэрэглэгчийн программ хангамжийн асуудлыг давтах
Туршилтын үр дүнг мэдээлэх
Ажил мэргэжлийн жишээ
Хэрэглээний программ шалгагч
Модуль шалгагч
Программ хангамж шалгагч
Программ хангамжийн туршилтын мэргэжилтэн
Шалгагч
Нэгжийн шалгагч