Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2512-19
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Программ хангамж, хэрэглээний программ зохиогч шинжээч
Программ зохиогч
Хэрэглээний программ хөгжүүлэгч
Код
2512-19
Нэр
Хэрэглээний программ хөгжүүлэгч
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:41:59
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Application developer
Тодорхойлолт
Хэрэглээний програм /Аппликэйшн/ хөгжүүлэгч нь хэрэглэгчдийн тодорхой хэрэгцээ, бизнесийн шаардлагад нийцсэн программ хангамжийн аппликэйшнийг төлөвлөх, код бичих, турших болон арчлах үүрэгтэй. Ихэвчлэн аппликэйшнийг сайжруулах, асуудлыг шийдвэрлэхэд сонирхогч талууд, дизайнерууд болон бусад хөгжүүлэгчидтэй нягт хамтран ажиллана. Аппликэйшнийг гар утас, веб, десктоп зэрэг янз бүрийн платформд хөгжүүлэх, сайжруулах, алдааг засах зэрэгт оролцоно. Хэрэглээний программ хөгжүүлэгчид хэрэглэгчдийн хэрэгцээг хангах, шинэ шаардлагад нийцсэн, хөгжиж буй технологийн стандартуудад дасан зохицсон аппликэйшнүүдийг хөгжүүлж хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Чиг үүрэг
Тухайн платформд тохирсон програмчлалын хэл болон фрэймворкуудыг ашиглан, шинэ аппликэйшн бүтээх эсвэл байгаа аппликэйшнийг сайжруулахад чиглэсэн арчлахад хялбар бөгөөд ойлгомжтой, үр ашигтай код бичих;
Сонирхогч талуудтай хамтран аппликэйшний шаардлага, үйл ажиллагаа, онцлогийг ойлгож, шийдлийг хэрэглэгчийн хэрэгцээ болон бизнесийн зорилгод нийцүүлэн боловсруулах;
Бүрэн туршилт хийж, алдааг илрүүлж засварлах, гүйцэтгэлийг оновчтой болгох, аппликэйшн чанарын шаардлагад нийцэж буй эсэхийг баталгаажуулах;
Хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн орчны зөв тохиргоог хийх зэрэг аппликэйшнийг түгээх үйл явцыг удирдан зохион байгуулах;
Үргэлжлэх арчилгаа, асуудал шийдвэрлэх, шинэчлэлт хийх болон аппликэйшний гүйцэтгэлийг сайжруулах ажлыг гүйцэтгэх;
Эцсийн хэрэглэгчдэд зориулсан гарын авлага, заавар, баримт бичиг боловсруулж, шаардлагатай тохиолдолд сургалтад туслах;
Дизайнер, төслийн менежер болон бусад хөгжүүлэгчидтэй нягт хамтран ажиллах, хөгжүүлэлтийн явцад хувь нэмэр оруулах, чанартай код хянаж баталгаажуулах.
Мэдлэг
Аппликэйшний төрөлд тохирсон фрэймворкууд / React Native, Flutter, Xamarin, Node.js, Django, Spring Boot, NET Framework, Electron/-ын талаар мэдлэг
ХХМТ-ийн дибаг хийх хэрэгслүүд
Компьютерийн программчлал
Өгөгдлийн сан
Платформоос хамааран програмчлалын хэл
Өгөгдлийн сангийн загварчлал болон өгөгдлийн загвар
Үүлэн /клауд/ үйлчилгээ
Хөгжүүлэлтийн орчны нэгдсэн программ хангамж
Программ хангамжийн тохиргооны удирдлагын хэрэгсэл
Гар утасны үйлдлийн систем
Ур чадвар
Гар утасны хөгжүүлэлт программ дээр ажиллах
Веб хөгжүүлэлт хийх фрэймворк дээр ажиллах
Десктоп Аппликэйшн: C++, C#, Java
Хэрэглэгчийн шаардлагыг шинжлэх болон техникийн сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэх
Техникийн дэлгэрэнгүй мэдээллийг ойлгомжтой тайлбарлах, багаар ажиллах
Шинэ технологи сурах, төслийн шаардлагын өөрчлөлтөд дасан зохицох
Олон даалгавар гүйцэтгэж, цаг хугацаанд нь үр дүнтэй ажиллах зохион байгуулалтын ур чадвар