Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2512-11
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Программ хангамж, хэрэглээний программ зохиогч шинжээч
Программ зохиогч
Программ хангамж хөгжүүлэгч
Код
2512-11
Нэр
Программ хангамж хөгжүүлэгч
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:41:58
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Software Developer
Тодорхойлолт
Программ хангамж хөгжүүлэгч нь хэрэглэгчийн тодорхой шаардлагыг хангасан программ хангамжийн программ зохиох, кодлох, турших, асуудлыг шийдвэрлэх замаар программыг бүтээж, сайжруулах, засвар үйлчилгээ хийх үүрэгтэй. Түүний ажил нь янз бүрийн програмчлалын хэл, хөгжүүлэлтийн хүрээг ашиглан үр ашигтай, найдвартай, өргөтгөх боломжтой шийдлийг бий болгох явдал юм. Программ хангамж хөгжүүлэгч нь хэрэглэгчийн хэрэгцээг ойлгохын тулд хөгжүүлэгчид бусад хөгжүүлэгчид, төслийн менежер болон хэрэглэгчидтэй нягт хамтран ажиллаж, эдгээр хэрэгцээг техникийн үзүүлэлт болгон хувиргаж, программ хангамж нь байгууллагын ерөнхий зорилгод нийцэж байгаа эсэхийг баталгаажуулна.
Чиг үүрэг
Хэрэглэгчийн хэрэгцээ болон шаардлагыг судалж, функциональ програм хангамжийн шийдлийг зохион бүтээх;
Техникийн нарийвчилсан үзүүлэлт болон явцын диаграмм боловсруулах;
Java, Python, C++, эсвэл JavaScript зэрэг програмчлалын хэл ашиглан код бичих, турших, байрлуулах;
Програм хангамжийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг баталгаажуулах тестийг боловсруулах, гүйцэтгэх;
Туршилтын явцад гарч буй техникийн асуудал, алдааг олж засварлах;
Программ хангамжийн чанарыг хангахын тулд QA багтай хамтран ажиллах;
Гүйцэтгэл, үр ашиг, найдвартай байдлыг сайжруулахын тулд кодыг оновчтой болгох;
Программ хангамжийг тогтмол шинэчилж, алдааг засах болон шинэ шаардлагуудыг тусгаж, сайжруулалт хийх;
Программыг хэвийн ажиллуулахын тулд засвар үйлчилгээг тогтмол хийх;
Төслийн менежерүүд, дизайнерууд болон бусад хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж, төслийн нэгдсэн гүйцэтгэлийг хангах;
Кодын үнэлгээнд оролцож, чанар болон салбарын стандарттай нийцэж байгаа эсэхийг шалгах
Кодын бүтэц, хөгжүүлэлтийн процесс, асуудлын шийдлийг баримтжуулах;
Хэрэглэгчийн гарын авлага, сургалтын материал боловсруулах;
Шинэ функц болон системийн шинэчлэлтийн талаар хэрэглэгчдэд болон шинээр орсон хөгжүүлэгчдэд сургалт зохион байгуулах.
Мэдлэг
Java, Python, C++, JavaScript, C# болон бусад хэл
Өгөгдлийн бүтэц, алгоритм;
React, Angular (урд тал), Spring, Django (ардын тал), мөн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэлтийг хөнгөвчлөх сан
MySQL, PostgreSQL, MongoDB зэрэг SQL болон NoSQL өгөгдлийн сантай харьцах
Git болон GitHub, GitLab зэрэг хувилбар удирдлагын хэрэгслүүдиыг ашилах туршлага
Мөчирлүүлэх, нэгтгэх, кодны хувилбар удирдлагын хамгийн сайн практик
Програм хангамжийн хөгжүүлэлт
Өгөгдлийн шифрлэлт, баталгаажуулалт болон зөвшөөрөл зэрэг аюулгүй байдлын зарчим
Үндсэн UX зарчим
Тестийн аргачлал
Сүлжээний үндсэн ойлголт болон протокол
Ур чадвар
Код бичих, шалгах, баримтжуулах зэрэг нарийн, өндөр чанартай ажлыг хийх
React, Angular (урд тал), Spring, Django (ардын тал) хэрэгслүүдийг хэрэглэх, тохиромжтой үед нь ашиглах
Мэдээллийн санг үүсгэж, удирдах
Нарийн төвөгтэй асуудлыг шинжлэх, жижиг хэсгүүдэд хуваах, логик шийдлүүдийг олох
Кодны алдааг хурдан илрүүлж шийдвэрлэх
Алдааны мэдэгдлийг уншиж, алдааны эх үүсвэрийг тодорхойлох
Санал солилцох, санал авах, маргаантай асуудлыг шийдвэрлэх
Техникийн ойлголтуудыг энгийн байдлаар тайлбарлах