Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2166-16
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Шинжлэх ухаан, инженерийн мэргэжилтэн
Архитекторч, төлөвлөгч, зурагзүйч, байрзүйч, дизайнч
График, мультимедиа зохиомжийн дизайнч
Хэвлэлийн дизайнер
Код
2166-16
Нэр
Хэвлэлийн дизайнер
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:41:17
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Publication Designer
Тодорхойлолт
Хэвлэлийн дизайнер нь ном, сонин, сэтгүүл, өгөгдлийн хуудас, цахим хэвлэл гэх мэт хэвлэмэл эсвэл дижитал хэвлэл, бүтээлийн ерөнхий дизайн болон харагдах байдлын эхийг бэлтгэдэг мэргэжилтэн юм. Түүний ажил нь уншигдах байдал сайтай, хэвлэлийн брэндийн хэв шинжийг илэрхийлсэн, уншигчдыг татахуйц уялдаа бүхий дизайны бүтцийг бий болгох явдал юм. Хэвлэлийн дизайнер нь бүтээлч байдал болон дизайны зарчмуудыг хослуулж, уншигчдад хэрэглэхэд хялбар, харагдах байдал сайтай хэвлэл бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
Уншигчийн анхаарлыг татахуйц, оновчтой, уншихад хялбар зохиомжтой эх бэлтгэх;
Текст, зураг, бусад график элементийг тэнцвэртэй, уялдаатай, хялбар, үзэмжтэй харагдах байдлаар байрлуулах;
Хэвлэлийн загвар, унших шаардлагад нийцэх үсэгний хэмжээ, эх бичвэрийн байрлалыг оновчтой, зөв сонгох;
Өгүүлэл, контентыг дагалдах зураг, зураглал, график элементийг оновчтой зөв сонгох;
Зургийн хэмжээ, тайралт, засвар болон тохиргоог хэвлэлийн зохиомж, зохион байгуулалт, хэв маягад нийцүүлэх;
Хэвлэлийн брэндийн өнгөний схемийг ашиглаж, зохиомж, зохион байгуулалтыг харахад нийцтэй, сэтгэл татам болгох;
Уншигчдад ойлгомжтой, уншихад хялбар контентыг байрлуулж, гол мэдээллийг онцгойлж, олж уншихад дөхөм болгох;
Редактор, бичигч, контент бүтээгчидтэй хамтран ажиллаж, дизайныг контенттой зохицуулах;
Хэвлэлийн үгийн тоо, формат зэргийн шаардлагыг хангаж, редакцийн хэрэгцээнд нийцүүлэх;
Хэвлэмэл загварыг цахим хувилбарт уншигдахуйц болгох, янз бүрийн төхөөрөмжид нийцүүлэн тохируулах;
Холбоос, хөдөлгөөнт дүрс зэрэг цахим хэвлэлийн интерактив элементийг ашиглах;
Зохиогч болон редактораас ирүүлсэн санал дээр үндэслэн шаардлагатай засварыг хийх.
Мэдлэг
Adobe InDesign, Photoshop, Illustrator зэрэг программ
Фонтын сонголт, зай, уншихад хялбар байх зэрэг текст дизайн
Дизайны үндсэн зарчим
Хэвлэлийн загварыг цахим форматаар өөрчлөхөд зориулсан интерактив хэрэгсэл, онлайн хэвлэлийн платформ
Таблет, ухаалаг утас болон компьютерийн дэлгэц зэрэг өөр өөр төхөөрөмжүүдэд нийцэх дизайныг тохируулах
Ур чадвар
Adobe In Design, Photoshop, Illustrator зэрэг зохион байгуулалт, дүрс засварлахад ашиглагддаг програм хангамж ашиглах
Дүрсийг зохих хэмжээгээр тохируулах, тайрах, өнгө тохируулах, засах
Агуулгыг уншихад хялбар, ойлгомжтой байдлаар зохион байгуулах
Харах хэсэг, доод хэсэг, ишлэл болон хоосон орон зайг ашиглан уншихад таатай эх загвар үүсгэх
Зохиогч, редактор, гэрэл зурагчин болон бусад багийн гишүүдтэй харилцах
Харилцагчийн хэрэгцээ, санал хүсэлтийг ойлгож, хэрэгжүүлэх
Бүтээлч сэтгэлгээ