Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2166-13
Нэр Мультмедиа дизайнер
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:41:17
Англи нэр
Multimedia Designer
Тодорхойлолт
Мультимедиа дизайнер нь визуал дизайн, анимэшн, аудио элементүүдийг хослуулан олон төрлийн дижитал платформд зориулсан контент бүтээнэ. Вэб сайт, апп, танилцуулга болон бусад дижитал орчинд график, видео, анимэшн, зураглал зэрэг интерактив медиа бүтээх явдал юм. Мультимедиа дизайнер олон төрлийн салбарт, тухайлбал, энтертэйнмент, сурталчилгаа, цахим сургалт, байгууллагын харилцааны чиглэлээр ажиллаж, хэрэглэгчдэд чиглэсэн, харааны хувьд сэтгэл татам мультимедиа бүтээгдэхүүн бүтээнэ. Маркетингийн агентлаг, медиа үйлдвэрлэлийн компаниуд, боловсролын байгууллага, корпорацийн маркетингийн албанд, эсвэл бие даасан мэргэжилтнээр ажиллаж болох бөгөөд том багийн нэг хэсэг болж, мультимедиа төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцогч талуудтай хамтран ажиллана.
Чиг үүрэг
  1. Анимэшн, график, видео, зураглал зэрэг сонирхолтой, интерактив контентыг олон төрлийн дижитал платформд зориулан хөгжүүлэх;
  2. Өнгөний онол, үсгийн хэв маяг, зохиомж гэх мэт дизайны зарчмуудыг ашиглан мультимедиа элементүүдийг бүтээх;
  3. Видео бүтээж, засварлах, хөгжүүлэх;
  4. Хялбар харилцах, хүртээмжтэй UI загвар болон зохиомжийг боловсруулах;
  5. Брэндийн чиг хандлагад нийцсэн дижитал элементүүдийг бүтээх;
  6. Тоглоом, виртуал аялал, бүтээгдэхүүний танилцуулга гэх мэт 3D элементүүдийг бүтээх;
  7. Хэрэглэгчдийг татах интерактив мультимедиа контентыг бүтээх, ажлын шаардлагад тохиромжтой арга техникүүдийг ашиглах;
  8. Ажлын зорилго, өнгө аяс, зорилтот үзэгчдэд нийцсэн бүтээлч концепц болон визуал сэдвүүдийг гаргаж танилцуулах;
  9. Аудио засварын програмыг ашиглан дууны чанарыг сайжруулж, визуалтай зохицуулан тохируулах;
  10. Контентыг төрөл бүрийн платформ, дэлгэцийн хэмжээнд тохируулан, олон төрлийн төхөөрөмж дээр сайн ажиллах боломжтой болгох;
  11. Вэб, мобайл эсвэл сошиал медиад зориулж файл бэлтгэх, чанар болон ачаалах хугацааны тэнцвэрийг хангах.
Мэдлэг
  • Дижитал (веб, нийгмийн медиа, аппликейшн) болон хэвлэлийн медиа (брошюр, плакат, нэрийн хуудас) тус бүрийн техникийн шаардлага
  • Хэрэглэгчийн Туршлага (UX) болон Хэрэглэгчийн Интерфейс (UI) Дизайн ашиглах боломж, хүртээмж болон хэрэглэгч төвтэй дизайн бүтээх мэдлэг  
  • RGB болон CMYK өнгөний горимууд, формат, нягтаршил зэрэг файлын тохиргоо,  чанартай дүрслэл гаргах  
  • Мултимедиа, дизайн, фонтууд болон анимэшн сүүлийн үеийн чиг хандлага
  • Мултимедиа контент маркетингийн хүчин зүйлс, брэндинг болон хэрэглэгчийн оролцоог хэрхэн дэмжих тухай
  • Adobe Creative Suite (Photoshop, Illustrator, After Effects), видео засвар, 3D загварчлалын программ
Ур чадвар
  • Лого, өнгөний схем болон компанийн брэндтэй нийцсэн тогтвортой дүрслэлүүдийг бүтээх  
  • Анимэшн бүтээх
  • Хөдөлгөөнт график бүтээх  
  • Дууны эффект, дуу оруулалт болон хөгжмийг дүрслэлтэй синхрончлох    
  • Аудио засварын программ дээр ажиллах  
  • 3D загварчлал, текстур, гэрэлтүүлэг болон рендер хийх
  • Олон төрлийн төхөөрөмж болон дэлгэцийн хэмжээст тохирох дизайныг оновчтой болгох
  • Вебсайт болон аппликейшны макет, загвар үүсгэх  
  • Photoshop, Illustrator, InDesign зэрэг салбарын стандарт программ дээр ажиллах
  • Adobe After Effects, Premiere Pro эсвэл Final Cut Pro зэрэг программ дээр ажиллах 
  • Blender, Maya, Cinema 4D зэрэг программ дээр 3D элемент, анимэшн, интерактив медиа үүсгэх