Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2166-12
Нэр График дизайнер
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:41:17
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Graphic designer
Тодорхойлолт
График дизайнер нь урлаг болон технологийг хослуулж, санаа, мессеж эсвэл сэтгэл хөдлөлийг үзэгчдэд хүргэхийн тулд дүрслэлийн агуулга бүтээдэг мэргэжилтэн юм. Өнгө, үсгийн хэв, зохион байгуулалт зэрэг дизайны элементүүдийг ашиглан дижитал, хэвлэл, заримдаа видео зэрэг олон төрлийн хэвлэл өгөгдлийн хэрэгслээр ажилладаг. Бүтээл нь компаниудын брэндийн мессежийг визуалаар дамжуулан хэрэглэгчдийг татах, анхаарлыг нь хандуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Брэндийн онцлогийг харуулж, бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаанд зориулагдсан хэвлэмэл, дижитал медиа, сурталчилгаа, брэндингийн элементүүдийг зохион бүтээхэд оршино.
Чиг үүрэг
  1. Дижитал болон хэвлэмэл медиад зориулсан график, зураг, видео бүтээл зохиож,  боловсруулах;
  2. Брэндийн зааварт нийцүүлэн үйлчлүүлэгчийн хүссэн мессежийг сонирхолтой, үр дүнтэй байдлаар хэрэглэгчдэд хүргэж танилцуулах;
  3. Захиалгат ажлын зорилгыг ойлгохын тулд харилцагч, маркетингийн баг, эсвэл бүтээлч удирдагчтай нягт хамтран ажиллах;
  4. Эцсийн дизайныг баталгаажуулахын өмнө санаагаа илэрхийлэх загвар, ноорог, эсвэл эх загварууд гаргах;
  5. Өнгө, тэнцвэр, үсгийн хэв гэх мэт дизайны зарчмуудыг ашиглан үзэмжтэй, үйл ажиллагааны шаардлагад нийцсэн зохиомжуудыг бүтээх;
  6. Текст болон зургийг уншигдах байдал, хэрэглэгчдийн таашаал, гоо зүйд нийцүүлэхээр байрлуулах; 
  7. Ажлын өнгө аяс, үзэгчид болон зорилготой нийцсэн үсгийн хэв, өнгөний схем, график элементүүдийг сонгох;
  8. Харилцагч эсвэл багийн гишүүдээс авсан саналын дагуу дизайнд засвар хийх.
Мэдлэг
  • Зохиогчийн эрхийн хууль тогтоомж
  • Дижитал медиа
  • График дизайн
  • Adobe After Effects, Premiere Pro зэрэг программ 
  • Өнгөний онол, үсгийн дизайн, тэнцвэр, тэгш хэм, эсрэгцэл, зэрэглэлийн зарчим 
Ур чадвар
  • Дизайнд нийцсэн, уншихад хялбар фонтыг сонгох  
  • Дизайны ажлыг нарийн зохион байгуулж, элементүүдийн зөв байрлал, өнгөний хэрэглээ, үсгийн стильд анхаарах
  • Санаа, ойлголтуудыг захиалагчид, багийн гишүүдэд болон бусад оролцогчдод тодорхой илэрхийлэх
  • Харилцагчийн шаардлагыг ойлгон, санал хүсэлтийг бүтээлч байдлаар хүлээн авах сонсох
  • Санал хүсэлт эсвэл төсөлд гарсан өөрчлөлтүүдийн дагуу дизайнаа нарийн тохируулах, уян хатан байх
  • Захиалагчид болон бусад байгууллагуудын оролцогчидтой хамтран ажиллах
  • 3D компьютер график программ хангамжийг ажиллуулах
  • 3D дүрслэлийн техникийг ашиглах
  • Дизайны ноорог зурах
  • Дижитал дүрслэлийн техникийг ашиглах