Тодорхойлолт
- Кассчин, тасалбар олгогч нь дэлгүүр, ресторан болон тасалбар түгээгүүрийн газарт компьютер, бусад тоног төхөөрөмж ажиллуулж, бараа, үйлчилгээний төлбөр, хураамж хүлээн авч тасалбар олгоно.
Гүйцэтгэх үүрэг
- Дэлгүүр, тасалбар түгээгүүр зэрэг газарт бэлнээр болон зээлийн картаар хийх төлбөрийг хүлээн авч шалгах, мөнгөний хариулт өгөх ба тасалбар олгох, тасалбар түгээгүүрт тасалбар олгох, зохих төлбөрийг авах, хүлээн авсан мөнгийг тоолох, бүртгэх, борлуулалтын дүнг гаргах, орж ирж байгаа бэлэн мөнгийг хүлээн авч, борлуулалтын хуудас, бусад баримт бичигтэй тулган шалгах, банкинд хийхэд бэлтгэх, үйлчлүүлэгчээс авах буюу түүнд төлөх мөнгөний дүнг гаргахын тулд бэлэн мөнгө бүртгэгчийг ажиллуулах, үнэ уншигчаар скайнердах, жигнэх, барааны үнийг бүртгэх, барааг боох, тор, цүнхэнд хийж өгөх.