Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/125 дугаар тушаалаар “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа
Шинэчлэгдсэн аргачлалын гол зохицуулалт:
- “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-д нэмэлт өөрчлөлт
оруулах, шинэчлэх аргачлал”-ын нэр томьёо, найруулгыг олон улсын ангиллын тодорхойлолт болон
2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалттай нийцүүлсэн.
- Аж ахуйн нэгж байгууллагууд ажил мэргэжлийн
ангилал, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх санал хүсэлтээ
салбарын яамаар дамжуулан ирүүлснийг тус яам хянаж эцэслэн, сайдын тушаалаар
батлуулан хэрэгжүүлж байсан бол шинэчлэгдсэн аргачлалаар Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн” эрдэм шинжилгээний байгууллага санал
хүсэлтийг хүлээн авах, мэргэжлийн
зөвлөгөө мэдээллээр хангах, “Ажил мэргэжлийн зөвлөл”-өөр
саналыг хэлэлцүүлэх, хянах чиг үүргийг хэрэгжүүлж, шийдвэр гаргах шат
дамжлагыг тодорхой болгосон.
- Өмнөх аргачлалын ангиллыг
жилд нэг удаа өөрчлөх, саналаа тухайн жилийн эхний хагас жилд багтаан ирүүлэх
зэрэг хугацааны зохицуулалтыг хасч, санал ирүүлэхэд хугацаа шаардахгүй
болгосон.
- Ажил, мэргэжлийн ангиллын хувилбаруудыг CSV-(хүснэгтэн датаг хөнгөхөн зөөх), HТML (веб хуудасны бүтэц үүсгэх), API-(системүүдийг холбох гүүр), JSON (өгөгдөл, датаг цэгцтэй зөөх) зэрэг форматад хөрвүүлэн цахим системд оруулж хэрэглээг хүртээмжтэй болгосон.