Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт "Үндэсний ажил, мэргэжлийн индекс/код"-ын эрүүл мэндийн салбарт хамаарах 1342, 2211, 2212, 2221, 2222, 2230, 2261, 2262, 2264, 2265, 2266, 2267, 2269, 3211, 3212, 3214, 3251, 3252, 3254, 3258, 3259, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажил, албан тушаалд хамаарах 5413 нэгж бүлгийн индекс/кодыг хавсралтаар шинэчлэн баталсугай. 2. Эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан салбарын ажил, мэргэжлийн ангилалд дурдсан нэршлийн дагуу байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, норм норматив тогтоохдоо мөрдөхийг зөвлөсүгэй.