ҮАМАТ-д орсон нэмэлт өөрчлөлтүүд
Үндэсний ажил мэргэжлийн ангилалд өөрчлөлт оруулсан тушаалуудыг доорх хүснэгтээс татаж авна уу.
ДэлгэрэнгүйҮндэсний ажил мэргэжлийн ангилалд өөрчлөлт оруулсан тушаалуудыг доорх хүснэгтээс татаж авна уу.
ДэлгэрэнгүйАргачлал батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх аргачлал”-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тушаалын хавсралтаар баталсан аргачлалыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангахыг Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Алимаа/-т даалгасугай.
ДэлгэрэнгүйҮндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт "Үндэсний ажил, мэргэжлийн индекс/код"-ын эрүүл мэндийн салбарт хамаарах 1342, 2211, 2212, 2221, 2222, 2230, 2261, 2262, 2264, 2265, 2266, 2267, 2269, 3211, 3212, 3214, 3251, 3252, 3254, 3258, 3259, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажил, албан тушаалд хамаарах 5413 нэгж бүлгийн индекс/кодыг хавсралтаар шинэчлэн баталсугай. 2. Эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан салбарын ажил, мэргэжлийн ангилалд дурдсан нэршлийн дагуу байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, норм норматив тогтоохдоо мөрдөхийг зөвлөсүгэй.
ДэлгэрэнгүйҮндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: 1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжлийн индекс/код”-ын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хамаарах 1345, 2320, 2351, 2635 нэгж бүлгийн Индекс/кодыг хавсралтаар шинэчлэн баталсугай. 2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад хамаарах 2352 нэгж бүлэгт “2352-36 Багш, тусгай хэлний” гэж нэмсүгэй. 3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад энэхуу тушаалын хавсралтаар батлагдсан салбарын ажил, мэргэжлийн ангилалд дурдсан нэршлийн дагуу байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, норм норматив тогтоохдоо мөрдсүгэй.
ДэлгэрэнгүйҮндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-д өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ НЬ: 1. Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08-ын 2 дугаар хавсралт “Үндэсний ажил, мэргэжлийн индекс/код”-ын сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад хамаарах 1341, 1345, 2330, 2341, 2342, 2351, 2352, 2359, 2635 нэгж бүлгийн индекс/кодыг хавсралтаар шинэчлэн баталж, 2353-11, 2353-12, 2353-13, 2353-14, 2354-11, 2354-12, 2354-13, 2354-14, 2355-11, 2355-12, 2355-13, 2355-14, 2356-11 индекс кодыг хүчингүй болгосугай. 2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудад энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан салбарын ажил, мэргэжлийн ангилалд дурдсан нэршлийн дагуу байгууллагын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, норм норматив тогтоохдоо мөрдөхийг зөвлөсүгэй.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Үндэсний Ажил Мэргэжлийн Ангилал ба Тодорхойлолт-08
Дэлгэрэнгүй