Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Бага бүлэг: 312
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Шинжлэх ухаан, инженерийн туслах/дэд мэргэжилтэн
Уурхай, үйлдвэр, барилга угсралтын байцаагч
Код
312
Нэр
Уурхай, үйлдвэр, барилга угсралтын байцаагч
Төрөл
Бага бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:11
Хэвлэх
Тодорхойлолт
Уурхай, үйлдвэр болон барилга угсралтын байцаагч нь уурхай, үйлдвэр, барилга угсралтын ажилтны ажлын хуваарийг гаргах, хяналт тавих, удирдан чиглүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
Операторч, техникч зэрэг ажилтныг удирдан чиглүүлэх, өдөр тутмын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, зардлыг тооцоолох, тайлан бэлтгэх, шаардлагатай түүхий эд материал, хүн хүчийг тогтоох, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлэх, шинэ ажилтныг сургах, дадлагажуулах зэрэг үүрэг багтана.
Тайлбар
Энэ бага бүлэгт ангилсан уурхайн, барилга угсралтын байцаагч нь ихэвчлэн ажилтны өдөр тутмын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, хяналт тавих зэрэг ажлыг хийнэ. Гэхдээ зарим тохиолдолд тэдний ажлыг хянах бус өөрөө уг ажлыг гүйцэтгэж байдаг. Түүнчлэн чанар шалгагч нарыг ч энэ бүлэгт хамруулах нь зүйтэй. Чанар шалгагчийг ихэвчлэн “багийн ахлагч” гэж нэрлэдэг. Үндсэн бүлэгт ангилсан менежер нь ажилтны өдөр тутмын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, удирдан чиглүүлэх үүрэгтэй. Харин байцаагч, чанар шалгагчийн үүрэг нь менежерийн ажилтай энэ талаараа төстэй боловч ялгаатай ажил, мэргэжил юм. Менежер нь бизнесийн ерөнхий стратеги, бодлого чиглэлийг тодорхойлох, байгууллагын төсвийг гаргах, ажилтан сонгон шалгаруулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах зэрэг асуудлаар шийдвэр гаргадаг бол байцаагч, чанар шалгагч нь дээрх шийдвэрүүдийг гаргахад өөрт нь хамаарах чиглэлээр санал гаргана.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Нэгж бүлэг
3121
Уурхайн байцаагч, хянагч
Нэгж бүлэг
3122
Үйлдвэрийн байцаагч
Нэгж бүлэг
3123
Барилга угсралтын байцаагч