Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Бүлэг: 233
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Багшлах мэргэжилтэн
Суурь, бүрэн дунд боловсролын багш
Код
233
Нэр
Суурь, бүрэн дунд боловсролын багш
Төрөл
Бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:10
Хэвлэх
Тодорхойлолт
Суурь, бүрэн дунд боловсролын багш нь дунд боловсролын төвшинд нэг юмуу түүнээс дээш төрлийн хичээл заана. Үүнд тусгай ажил мэргэжил эзэмшүүлэх хичээл орохгүй.
Гүйцэтгэх үүрэг
Хөтөлбөрийн удирдамжийн дагуу хичээлийн агуулга, хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, сурагчдаар дотоод дэг журам сахиулахын тулд сахилга батын дүрэм баталж, мөрдүүлэх, нэг юмуу түүнээс дээш төрлийн хичээл бэлтгэх, хичээл заах, хэлэлцүүлэг явуулах, жишээ үзүүлэх, хичээл, нэгж, төсөл бүрийн зорилгыг тодорхойлж, сурагчдыг тэдгээр зорилгод хүргэх, хичээлийн, ангийн ажиллагааны материал бэлтгэх, сургалтын арга барил, хэрэгслүүдийг сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлэх, сурагчдын хичээл сурлага, зан төлөвийг ажиглах, үнэлэх, сурагчдын сурлагын явцыг тодорхойлох үүднээс шалгалт, шүүлэг авах, даалгавар өгөх, шалгалтын материал бэлтгэх, дүн тавих, сурагчдын нэгдсэн дүн бэлтгэх, бусад багш эцэг эхтэй зөвшилцөх, сургуулийн боловсрол, зохион байгуулалтын бодлоготой холбоотой уулзалтанд оролцох, биеийн тамир, спорт, соёл урлагийн болон аялал зугаалга цэнгээний ажиллагааг төлөвлөх, зохион :
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Ангилал
2330
Суурь бүрэн дунд боловсрол олгох багш