Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 225
Нэр Малын эмч
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:09
Тодорхойлолт
  • Малын эмч нь мал, амьтны өвчлөл, гэмтэл, саатлыг оношилж, сэргийлэх, эмчлэх үүрэгтэй. Тэд төрөл бүрийн амьтан юмуу тодорхой төрөл, чиглэлээр мэргэшиж, арилжааны байгууллагад биологи, эм зүйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдсон мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Гүйцэтгэх үүрэг
  • Мал, амьтны биед үзлэг хийх, лабораторийн шинжилгээ, оношлогооны тусгай төхөөрөмж, рентген, хэт авианы тусламжтайгаар мал, амьтны хэвийн, бус эсэхийг тогтоох, эм бэлдмэл, өвчин намдаагч жороор бичих, бүтэн юмуу хэсэгчилсэн мэдээ алдуулагч хэрэглэн мал, амьтныг эмчилгээ, мэс заслын аргаар эмчлэх, мэс ажиллабар хийх, шарх боох, хугарсан яс хадах, төл, зулзага эх барьж авах, мал, амьтны гаралтай өвчин үүсэх, тархахаас сэрийлэх хөтөлбөрт оролцох, малыг хадварт өвчнөөс сэргийлэн вакцинжуулах, халдварт өвчнийг шижлэх, малын гаралтай ноцтой өвчин гарах үед холбогдох байгууллагад мэдэгдэх, үхлийн шалтгааныг тогтоох үүднээс задлан шинжилгээ хийх, үйлчлүүлэгчдэд мал, амьтны эрүүл мэнд, хоол тэжээл, хооллолт, ариун цэвэр, үржүүлэг, асаргаа арчилгааны талаар зөвлөгөө өгөх.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Ангилал 2250 Малын эмч