Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Бүлэг: 223
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Эрүүл мэндийн мэргэжилтэн
Уламжлалт, хавсарга анагаахын мэргэжилтэн
Код
223
Нэр
Уламжлалт, хавсарга анагаахын мэргэжилтэн
Төрөл
Бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:09
Хэвлэх
Тодорхойлолт
Уламжлалт, хавсарга анагаахын мэргэжилтэн нь өвчин эмгэг, гэмтэл бие махбодь, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, бясгалал хийж засах, эсийн түвшинд хорыг тайлах, тодорхой өвөрмөц уламжлалаас үүдэлтэй онол, итгэл үнэмшил, туршлага сэлтийг өргөнөөр судласны дүнд олж авсан мэдлэг, чадвар, практикийг орчин үеийн анагаах ухаантай хослуулан ашиглаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
Өвчтний эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлох үүднээс тэднийг үзэх, гэр бүлтэй нь уулзаж ярилцах, зүү төөнө, зөөлөн эмчилгээ, эмийн ургамал ашиглан бие, сэтгэцийн өвчин эмгэг, хууч өвчнийг эмчлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, эрүүл мэнд, хоол тэжээл болон амьдралын эрүүл хэв маяг зэрэг асуудлаар иргэд, гэр бүл, нийгэм бүлэгт зөвлөгөө өгөх, эмийн ургамал, эрдэс, малын гаралтай уламжлалт эм бэлдмэлийг бэлтгэн эмийн жор бичиж, бие эрхтний анагаах чадварыг дэмжих, үргэлжилсэн болон бүрэн эмчилгээний зорилгоор эрүүл мэндийн мэргэжилтэнтэй эмчилгээний талаар мэдээлэл солилцох, уламжлалт анагаах, хавсарга ухааны асуудлаар судалгаа шинжилгээ хийх, үр дүнг эрдэм шинжилгээний ном, өгүүлэл, тайлан болгож түгээх.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Ангилал
2230
Уламжлалт, хавсарга анагаахын мэргэжилтэн