Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 9412
ҮАМАТ
ISCO-08
Энгийн ажил, мэргэжил
Хүнс бэлтгэлийн туслах ажил
Хүнс бэлтгэлийн туслах ажил
Гал тогооны туслах ажилтан
Код
9412
Нэр
Гал тогооны туслах ажилтан
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:40:14
Хэвлэх
Тодорхойлолт
Гал тогооны туслагч нь ширээ сандал байрлуулж цэгцлэх, гал тогоо цэвэрлэх, аяга таваг угаах, хоолны орцыг бэлтгэх болон бусад ажилтанд хоол, ундаа хийх, үйлчлэхэд нь туслах ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
а) хоол бэлтгэх өрөө газрыг цэвэрлэх, гал тогоо болон үйлчилгээний танхим цэвэрлэх,
б) тогоочид хоол хийхэд нь туслах хоолны материалыг угаах, хальс бусад зүйлээс салгах, арилгах, хэрчих, хэмжих, холих, найруулах ,
в) үйлчилгээний танхимд аяга тавгийг байрлуулах,
г) бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг зөөх, шалгах, жигнэх, хөргөгч болон бусад агуулах газар байрлуулах, хураах, хадгалах,
д) гал тогоонд болон ресторанд хэрэглэсэн аяга таваг, сав суулгыг угаах цэвэрлэх, хураах,
е) хоол хүнсийг халаах, шарах, бэлтгэх.
Ажил мэргэжлийн жишээ
гараар аяга таваг угаагч
гал тогооны туслах ажилтан
гал тогооны бэлтгэгч
гал тогооны зөөгч,
гал тогооны эрхлэгч
агуулахын ажилтан
Ажил мэргэжлийн жишээ
5120 Тогооч
9411 Түргэн хоол бэлтгэгч
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
9412-11
Гараар аяга таваг угаагч
Индекс
9412-12
Гал тогооны туслах ажилтан
Индекс
9412-13
Гал тогооны бэлтгэгч