Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Ангилал: 9411
ҮАМАТ
ISCO-08
Энгийн ажил, мэргэжил
Хүнс бэлтгэлийн туслах ажил
Хүнс бэлтгэлийн туслах ажил
Түргэн хоол бэлтгэх ажилтан
Код
9411
Нэр
Түргэн хоол бэлтгэх ажилтан
Төрөл
Ангилал
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:40:14
Хэвлэх
Тодорхойлолт
Түргэн хоол бэлтгэгч нь цөөн орцтой, энгийн ажиллабар бүхий цөөн нэр төрлийн хоол, хүнс, ундааг бэлтгэх, бэлэн бүтээгдэхүүн болгох ажил эрхэлнэ. Тэд үйлчлүүлэгчээс захиалга авч үйлчилж болно.
Гүйцэтгэх үүрэг
а) пицца, загас ба шарсан өндөг, төмс, салад, кофе зэрэг хялбар, энгийн эцэслэн бэлэн болгосон хоол хүнс, ундааг бэлтгэх, чанах, шарах, халаах, болгох,
б) хоол хүнсийг чанах, болгоход бэлтгэж угаах, хэрчих, хэмжих, холих, найруулах,
в) шарах шүүгээ, шарагч, том хайруулын таваг зэрэг нэг дор их хэмжээгээр хоол хүнс бэлэн болгох тоног, төхөөрөмжийг ажиллуулах,
г) урьдчилан бэлэн болгосон хоол хүнс, бэлэн бүтээгдэхүүнийг дахин халаах,
д) хоол бэлтгэх, хоол хийх газар, гал тогоо, ресторанд хэрэглэсэн аяга таваг, сав суулгыг угаах цэвэрлэх,
е) түргэн үйлчилгээ, авч явахад зориулагдан сав, баглаа, боодолд хоол хийж захиалгаар хүргэж өгөх, үйлчлэх,
ж) түргэн хоолны орц захиалга хүлээн авах ,
з) ажлын байрны1 ариун цэвэр, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангах,
и) болгож бэлтгэсэн хоол хүнс нь чанар, захиалга, хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг магадлах, хангах.
Ажил мэргэжлийн жишээ
түргэн хоол бэлтгэгч
түргэн хоол захиалгын тогооч
Холбогдох ажил мэргэжил
3434 Ахлах тогооч
5120 Тогооч
5246 Хүнсний үйлчилгээний лангууны ажилтан
Тайлбар
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Мэргэжил
9411-11
Түргэн хоол бэлтгэгч
Мэргэжил
9411-12
Амталгаа хийлгэх ажилтан
Мэргэжил
9411-13
Бууз чимхэгч