Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 9333
Нэр Ачаа зөөгч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:13
Тодорхойлолт
  • Ачаа зөөгч нь тавилга болон бусад гэр ахуйн зүйлийг зөөх, ачих, буулгах, савлах, агаарын хөлөг, усан онгоцны ачаа, тээшийг ачих, буулгах, төрөл бүрийн агуулахад хураах зэрэг ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) ачаа, тээшийг нэг газраас нөгөөрүү зөөж тээвэрлэх, тавилга, машин, тоног төхөөрөмж, бараа, эд зүйлийг баглах, савлах,
  • б) тээврийн төрөл бүрийн хэрэгслээс ачаа буулгах, зөөх, ачих,
  • в) үр тариа, нүүрс, элс бусад ижил төстэй ачааг туузан дамжлага, хоолой зэрэг төхөөрөмж ашиглан ачих, буулгах,
  • г) түлш, шингэн хий болон бусад шингэнийг ачааны усан онгоц болон бусад цистернд ачих, буулгах зориулалтын хоолой холбох,
  • д) агуулах болон бусад ижил төстэй байгууламжинд бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх хураах,
  • е) ачих, буулгах, зөөхөөс өмнө ачаа барааг ангилах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Ачаа ачигч, зөөгч
Ажил мэргэжлийн жишээ
  • 8343 Кран, өргөгч цамхагны операторч
  • 8344 Өргөгч төхөөрөмж ажиллуулагч