Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 9312
Нэр Иргэний барилгын туслах ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:11
Тодорхойлолт
  • Иргэний барилгын туслах ажилтан нь иргэний барилгын энгийн хялбар ажлыг өдөр тутам гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) буулгах барилгын талбайг цэвэрлэх, бусад энгийн ажлыг гүйцэтгэх,
  • б) бетон, өргийн болон шавардлагын зуурмаг зэргийг зуурах, тараах,
  • в) гар багажаар нүх, суваг, шуудууг ухах, дарах,
  • г) Элс, хайрга, хөрс болон ижил төстэй материалыг тараах, барилгын талбайд ухсан шороо, барилгын материал, тоног төхөөрөмжийг ачих, буулгах, тээвэрлэх ажлыг түрдэг тэрэг, гар удирдлагатай тээврийн хэрэгслээр хийх,
  • д) ажлын байрыг цэвэрлэх, саад тотгорыг зайлуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Барилгын туслах ажилтан
  • Ачаа ачих, буулгах ажилтан
Холбогдох ажил мэргэжил
  • 7112 Өрөгч
  • 7111 Амины сууц барих ажилтан (барилгачин)
  • 7119 Барилга буулгах ажилтан
Тайлбар