Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 9214
Нэр Цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгжүүлэлтийн ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:10
Тодорхойлолт
  • Цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгжүүлэлтийн ажилтан нь үр, нахиа, үндэс, суулгац, зулзаган мод зэргийг тарьж, арчилж, ургуулна. Мод, бут сөөг, бургас, цэцэг, ургамлыг цэцэрглэгт хүрээлэн, парк, хувийн эдлэн, хүрээлэнд ургуулах, арчлах, тордох үйл ажиллагааны энгийн, байнга давтагддаг ажил үүргийг гүйцэтгэнэ. Түүнчлэн эрчимт аргаар хүнсний ногоо, цэцэг зэргийг ургуулах ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) бараа, бүтээгдэхүүн болон бусад хангамж, тоног төхөөрөмжийг ачих, буулгах,
  • б) гар багаж болон энгийн машин, төхөөрөмж ашиглан цэцэрлэг, талбайг бэлтгэх,
  • в) цэцэг, зүлэг, бут сөөг, бургас, модыг тээвэрлэх, суулгах ажилд туслах,
  • г) цэцэрлэгт хүрээлэнг услах, зэрлэг ургамал зулгаах, зүлэг арчлах,
  • д) цэвэрлэх, хог хяагдлыг зайлуулах,
  • е) үр, үндэс, тайрдасыг үрслүүлэх , суулгахад туслах,
  • ж) гараар услах, зэрлэг ургамал зуулгаах, хөрс сийрэгжүүлэх, бордоо хэрэглэх зэргээр тордох,
  • з) борлуулалт, тээвэрлэлтэнд зориулан хураах, баглах,
  • и) байшин барилга, тор, хашаа, хүлэмж, усалгааны тоног төхөөрөмжид засвар хийх.
Ажил мэргэжлийн жишээ
  • цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан
  • цэцэрлэгжүүлэлтийн ажилтан
  • зүлэг шилжүүлэгч
  • арчилгааны ажилтан
Ажил мэргэжлийн жишээ
  • 6113 цэцэрлэгч
  • 6113 цэцэрлэгжүүлэгч
  • 9211 үр тарианы фермийн ажилтан