Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 9212
Нэр Малын фермийн ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:09
Тодорхойлолт
  • Малын фермийн ажилтан нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн энгийн, байнга давтагддаг ажил, үүргийг гүйцэтгэнэ. Шувууны аж ахуйн болон зөгийн аж ахуйг оролцуулна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) суваг шуудуу татах болон газар ухах, малтах,
  • б) бараа, бүтээгдэхүүн болон бусад материал ачих, буулгах,
  • в) мал тэжээх, услах, малын байр, хэвтэрийг цэвэрлэх,
  • г) мал амьтныг хянах, ажиглах тэдний байдлын талаар мэдээлэх, тайлагнах,
  • д) мал амьтны эрүүл мэнд, хангамжийн ажилд туслах,
  • е) мал маллах, хариулах, сүү сааль авах, үс, ноос, махны зориулалтаар малыг төрөлжүүлэн ангилах, салгах,
  • ж) өндөг цуглуулах, инкубаторт байрлуулах,
  • з) мал, амьтан тэжээх, хэвтэр бэлтгэх зорилгоор сүрэл, өвс болон бусад ижил төстэй материалыг бухалдах, овоолох, цуглуулах,
  • и) бүтээгдэхүүнийг ангилах, зэрэглэл тогтоох, савлах, зөөх, ачих,
  • к) тоног төхөөрөмж, байшин барилга, тор, хашаа, саравч барих засвар хийх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Малын фермийн ажилтан
Холбогдох ажил мэргэжил
  • 6121 мал маллах, сүү цагаан идээ үйлдвэрлэгч
  • 6121 хөдөө аж ахуйн мэргэшсэн ажилтан (мал, амьтан)
  • 6121 мал хариулагч, тууварчин
  • 9624 түлээ түүгч
  • 9624 ус зөөгч
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 9212-11 Малын фермийн ажил эрхлэгч