Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8344
Нэр Бусад өргөх, татах төхөөрөмжийн операторч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:06
Тодорхойлолт
  • Өргөх, татах төхөөрөмжийн операторч нь бараа, бүтээгдэхүүн хураасан, өрсөн тавиурыг тээвэрлэх, өргөх, хураах, өргөх, татах машин болон түүнтэй адилтгах машиныг жолоодох, ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) бараа бүтээгдэхүүн хураасан, өрсөн тавиурыг агуулах, үйлдвэр болон бусад байгууламжинд ачих, буулгах, тээвэрлэх, өргөх, татах, хураах өргөгч машин болон түүнтэй адилтгах машиныг жолоодох, ажиллуулах, хянах,
  • б) өргөгч төхөөрөмжийг ачаатай ханз, тавиур, хайрцагны дор, дэргэд, дээгүүр болон эргэн тойронд нь байрлуулж бараа бүтээгдэхүүнийг заасан газарт хүргэх баталгааг хангах,
  • в) тоног төхөөрөмжийн эвдрэл, элэгдлийг шалгах,
  • г) машин, тоног төхөөрөмжийн өдөр тутмын засвар, үйлчилгээг хийх,
  • д) хийсэн ажил, эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл, тэмдэглэлийг хөтлөх.
Ажил мэргэжлийн жишээ
  • сэрээт өргөгч машины жолооч