Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8342
Нэр Газр шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:06
Тодорхойлолт
  • Газар шороо, зам засварын ажил, түүнтэй адилтгах машины операторч нь газар ухах, ангилах, тэгшлэх, нягтруулах ажлыг гүйцэтгэх машиныг ажиллуулна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) механик болон гидравлик ажиллагаатай шанагаар тоноглогдсон газар шорооны ажлын машинаар шороо, хад, элс, хайрга, бусад материалыг ухах, зайлуулах ажлыг гүйцэтгэх,
  • б) бохир ус, ус зайлуулах, ус хангамж, тос, хий, бусад материалыг дамжуулах шугамын шуудууг ухах машиныг ажиллуулах,
  • в) түрдэг хутгаар (металл хүнхэр хутгаар) тоноглогдсон машинаар шороо, элс, цас, бусад материалыг зөөх, шилжүүлэх ажлыг гүйцэтгэж, машины үйл ажиллагааг жолоодох,
  • г) Усны лроолоос лаг шавар, элс хайргыг гарган зайлуулах машиныг ажиллуулах,
  • д) мод, бетон, ган гадасыг хөрсөнд шигтгэн суулгах машиныг ажиллуулах,
  • е) замын, хучилт, ижил төстэй ажлын хучилтын үеийг нягтруулах, тэгшлэх ажлыг гүйцэтгэх машиныг ажиллуулах, замын хучилтын ажил бусад төстэй ажилд бетон, битум, давирхайг бэлтгэх, тараах, тэгшилж өнгөлөх машиныг ажиллуулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • бульдозерчин
  • эксковаторчин
  • гадас суулгагч
  • шороо индүүдэгч
  • тракторч
  • цас түрэгч машины жолооч
Холбогдох ажил мэргэжил

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 8342-11 Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
Мэргэжил 8342-12 Гадас суулгагч машины операторч
Мэргэжил 8342-13 Операторч, бульдозерийн
Мэргэжил 8342-14 Жолооч, зам индүүдэх машины
Мэргэжил 8342-15 Жолооч, зам талбай тэгшилж нягтруулах төхөөрөмжийн
Мэргэжил 8342-16 Жолооч, малтагч машины
Мэргэжил 8342-17 Жолооч, суваг шуудуу ухах машины
Мэргэжил 8342-18 Машинч, эксковарторын /цахилгаан, гидро/
Мэргэжил 8342-19 Туслах машинч, экскаваторын
Мэргэжил 8342-20 Операторч, асфальт дэвсэх төхөөрөмжийн
Мэргэжил 8342-21 Операторч, багана босгох машин төхөөрөмжийн
Мэргэжил 8342-22 Операторч, газар ухах төхөөрөмжийн
Мэргэжил 8342-23 Операторч, хонгил гаргах машины /барилга байгууламжийн/
Мэргэжил 8342-24 Операторч, цемент дэвсэх төхөөрөмжийн /барилга байгууламжийн/
Мэргэжил 8342-25 Операторч, чулуу дэвсэх төхөөрөмжийн /барилга байгууламжийн/
Мэргэжил 8342-26 Операторч, автогрейдерийн
Мэргэжил 8342-27 Асфальт бетон хучлагад нүхэн засвар хийх иж бүрдэл машины операторч
Мэргэжил 8342-28 Операторч, скреперын /хусагчийн/