Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Бүлэг: 112
ҮАМАТ
ISCO-08
Менежер
Хууль тогтоогч, удирдах албан тушаалтан, гүйцэтгэх захирал
Захирал, гүйцэтгэх захирал
Код
112
Нэр
Захирал, гүйцэтгэх захирал
Төрөл
Бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:08
Хэвлэх
Тодорхойлолт
Захирал, гүйцэтгэх захирал нь үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг захирлуудын зөвлөл буюу удирдах зөвлөлөөс тогтоож өгсөн чиглэлийн хүрээнд бусад менежерийн туслалцаа дэмжлэгтэйгээр (тусгай сонирхол бүхий байгууллага болон засгийн газрын агентлагаас бусад) аж ахуйн нэгж, байгууллагын бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хянах, тэдгээрийн ерөнхий үйл ажиллагааг төлөвлөх, удирдан чиглүүлэх, зохицуулах болон үнэлэх үйл ажиллагаа явуулна.
Гүйцэтгэх үүрэг
Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, зохицуулах, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг хянах, захирлуудын зөвлөл буюу удирдах зөвлөлд тайлагнах, аж ахуйн нэгж, байгууллагын зорилт, стратеги, бодлого, хөтөлбөрийг тодорхойлох, байгууллагыг ерөнхий удирдлага, чиглэлээр хангах, төсөв батлах, удирдах, зардлыг хянах, нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангах, байгууллагын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эд материал, хүн хүчний болон санхүүгийн нөөцийг зарцуулах, зорилт, бодлогын дагуу аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, зөвлөмж, тайланг судлах, албан ёсны үйл явдал, хэлэлцээ, хурал цуглаан, олон нийтийн арга хэмжээнд байгууллагаа төлөөлөх, ахлах ажилтныг сонгох, сонгосон ажилтныг томилох, байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд анхаарах.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Ангилал
1120
Захирал, гүйцэтгэх захирал
Ангилал
1121
Дэд захирал /дэд дарга, орлогч дарга/