Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2659-18
Нэр Хөтлөгч
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2025-04-02 16:26:07
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Event Host
Тодорхойлолт
Тодорхой орон зай, цаг хугацаанд болж буй аливаа үйл ажиллагаа (радио телевизийн нэвтрүүлэг, албан байгууллагын хүндэтгэлийн үйл ажиллагаа, хурал зөвлөгөөн, төрийн хүндэтгэлийн ёслол, баярын тоглолт, тэмдэглэлт баярууд, баяр наадам, хурим, найр...)-г тодорхой хөтөлбөрийн дагуу дэг журамтай удирдан чиглүүлэх үйл ажиллагааг удирддаг хүнийг "хөтлөгч" гэнэ.
Чиг үүрэг
  1. Олон төрөлт үйл ажиллагааг хөтөлнө;
  2. Олон төрөлт үйл ажиллагааны хөтөлбөрийн зохиогч нь байна;
  3. Үйл ажиллагаанд  найруулагч, зохион байгуулагч, дуучид уран бүтээлчидтэй хамтран ажиллана.
Мэдлэг
  • Зохиогчийн эрхийн хууль тогтоомж
  • Эфирт ажиллах 
  • Аудиовизуал төхөөрөмжтэй ажиллах
  • Амьсгалын техник
  • Дуудлага зүйн
  • Ярих ур чадвар үндсэн ойлголт
Ур чадвар
  • Хэл ярианы техник 
  • Хөтлөх 
  • Кинонд дуу оруулах 
  • Нэвтрүүлэгчийн  ур чадвар