Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5419-18
Нэр Хөтлөгч, албаны нохой
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2025-04-02 16:18:13
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Dog handler 
Тодорхойлолт
Албаны нохой хөтлөгч нь албаны нохойг тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг эрж хайх, гамшиг ослын үед эрэн хайж аврах, эрэл мөрдлөг хийх, эргүүл, харуул хамгаалалтад ашиглах бэлэн байдлыг хангах, албаны нохойг хамгаалах үүрэгтэй.
Чиг үүрэг
  1. Хөдөлмөр, хамгааллын хувцас хэрэглэл өмсөх, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авах, туслагч бэлтгэх, нохойд үзлэг хийх, нохойг зугаалуулах, нохойны тоног хэрэгсэл зүүх, давтан дасгал хийлгүүлэх /ерөнхий, мэргэжлийн, хэрэглэлтэй дасгал/;
  2. Дуудлага, мэдээлэл, хүлээж авах, нохойг бэлтгэх, нохойг тээвэрлэх, үзлэгийн газар, байр, объекттой танилцах, эрэл, үзлэг зохион байгуулах, халдлагаас хамгаалах, эрэл, үзлэг, эргүүл, хамгаалалтын үр дүнг тайлагнах, нохойг зугаалуулах, анхан шатны тусламж үзүүлэх;
  3. Нохойг байрлуулах, нохойд үзлэг, арчилгаа, асаргаа хийх, байрыг цэвэрлэх, эрүүл мэндийн үзлэгт оруулах;
  4. Албаны нохойтой ажиллах үеийн ХЭМАБ-г мөрдөн ажиллах, ХАБЭА-н ажлын арга барилыг үнэлэх, дагаж мөрдөх;
  5. Нохой ашиглалтын талаар бичиг баримт хөтлөх, олон улсын сайн туршлага судлах, нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх.
Мэдлэг
  • Хэрэглэгчийн болон хувийн үйлчилгээ 
  • Боловсрол, сургалт 
  • Сэтгэл судлал 
  • Захиргаа ба менежмент 
Ур чадвар
  • Мал эмнэлгийн технологи
  • Гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх үйлчилгээ үзүүлэх талаар туршлага судлах
  • Хэрэглэгчдэд үйлчлэх
  • Харилцаа
  • Амьтны зүрх, амьсгалын дасгал хийх 
  • Амьтны эрүүл мэндийг дэмжих 
  • Нарийвчилсан мэдээлэлд анхаарал хандуулах 
  • Том нохойг өргөх, оосортой алхаж ажил гүйцэтгэх