Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2320-118
Нэр Сургагч багш, албаны нохой хөтлөгчийн
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2025-04-02 16:09:11
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Trainer of dog handlers
Тодорхойлолт
Албаны нохой хөтлөгчийн сургагч нь үндэсний хууль тогтоомжийн дагуу тусламж, аюулгүй байдал, амралт чөлөөт цаг, уралдаан, тэмцээн, тээвэрлэлт, дуулгавартай байлгах, хэвийн харьцах, зугаалах, юм сургах зэргээр ерөнхий болон тусгай зориулалтын дагуу нохойг болон нохой хариуцах хүнийг сургадаг.
Чиг үүрэг
  1. Нохойн зан үйлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд аман болон аман бус тушаалыг дуулгавартай дагахыг заах;
  2. Уралдаан, тэмцээнд оролцох нохойг сургаж, бэлтгэх;
  3. Нохойны төлөв байдал, сургалтын явц, гүйцэтгэлийн талаар нохой хариуцагчид тайлагнах;
  4. Нохойг усанд оруулах, үс засах, хяргах, самнах, хатаах, хумсыг нь авах, чих цэвэрлэхэд сургах;
  5. Нохойн оромж, хашааг шалгах, бэлтгэх, цэвэрлэх, халдваргүйжүүлэх, арчлах талаар зөвлөгөө өгөх;
  6. Нохой тэжээх, хоол хүнс тээвэрлэх, хадгалах талаар зөвлөгөө өгөх;
  7. Нохойн эрүүл мэндийн бүртгэл хөтөлж, хөнгөн гэмтлийг эмчилж, хүнд нөхцөл байдлын талаар малын эмч нарт мэдээлэхэд сургах;
  8. Амьтадтай дасгал хийх, тоглох, нохой хөтлөх, зөөвөрлөхийг заах;
  9. Хортон шавжтай тэмцэхийн тулд нохойд шавж устгах бодис шүрших, усанд дүрэх.
Мэдлэг
  • Амьтны анатоми 
  • Амьтны зан байдал 
  • Амьтны асаргаа
  • Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой хууль тогтоомж 
  • Амьтантай холбоотой био аюулгүй байдал 
  • Амьтны физиологи
  • Амьтны өвчний шинж тэмдэг
Ур чадвар
  • Амьтан асаргааны талаар зөвлөгөө өгөх 
  • Амьтны эрүүл ахуйн дүрэм журмыг дагаж мөрдөх 
  • Амьтны зан байдлыг үнэлэх 
  • Амьтдад зориулсан дасгал хөдөлгөөнийг хэрэгжүүлэх 
  • Амьтны хэвийн байдалд хяналт тавих 
  • Амьтантай харьцахдаа эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалах  
  • Амьтдыг сургах 
  • Амьтанд анхны тусламж үзүүлэх 
  • Амьтан, хувь хүмүүсийг хамтран ажиллахад сургах 
  • Амьтадтай ёс зүйтэй харьцах
Ажил мэргэжлийн жишээ
  • Цагдаагийн нохой сургагч