Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7542
Нэр Тэсэлгээний ажилтан /тэсэлгээчин/
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:54
Тодорхойлолт
  • Тэсэлгээчин нь уурхай, каррьер, ил олборлолтын болон байгууламж нураах, буулгах газар, талбайд тэслэх бодис байрлуулах, угсрах, тэслэгээ хийх зэрэг ажил эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) ажлын байран дахь аюулгүй байдал, тэсрэх бодистой харьцах, хадгалах, тээвэрлэх дүрэм, журмыг баримтлах, чанд сахих нөхцөлийг хангах,
  • б) тэслэх цооногийн гүн, хэмжээг тогтоох талаар мэргэжлийн зөвлөгөө, удирдамж өгөх,
  • в) тэслэх цооногийн гүн, дотор талд элдэв биет, чулуу, шороогүй байх, цэвэр байдлыг шалгах,
  • г) тэсэлгээнд ашиглах тэсрэх бодисын хэмжээ, төрөл, чанарыг тогтоох, тодорхойлох,
  • д) тэслэх цооногт тэсрэх бодис байрлуулах,
  • е) тэсрэх бодис, тэсрэх сум зэргийг ашиглан гал авалцуулах хэрэгслийг угсрах, цахилгаан утас, асаах, дэлбэлэгч утас зэргийг гал авалцуулах хэрэгсэлд залгах, угсрах, бусад тэслэгээ хийгчид зааварчилгаа өгөх,
  • ж) утас, асаах шижим, дэлбэлэгч утсыг гинжин холбоонд залгах, цахилгаан тойрог, холбоосыг шалгах, доголдол, алдаатай ажиллагааг засах, гинжин холбоосыг тэслэх машинд холбох,
  • з) тэсрэх цэнэг бүхий цооног, нүхийг элс, шороо болон бусад материалаар таглах, битүүлэх,
  • и) тэсрэх бодис бүрэн тэсрэх, дэлбэрэх нөхцөл шаардлагыг хангах, тэсрэлт үүсэхгүй байх, гацах тохиолдлыг анхаарах, тэслэгээ төгс дууссан эсэх тухай тайлагнах ,
  • к) тэсэлгээ эхлэхийн өмнө хамгаалалт гаргах, тэслэгээ эхлэх, дуусах мөч, хугацааг зарлах, тэслэгээ бүрэн дууссан тухай болон тухайн газар аюулгүй болсоныг зарлах, мэдээлэх,
  • л) тэслэх, дэлбэлэх бодисыг хууль журмын дагуу хэрэглэж ашигласан тухай бүртгэл, тэмдэглэл хөтлөх,
Ажил мэргэжлийн жишээ
  • тэсэлгээчин
  • тэсрэх бодисын мэргэжилтэн
  • тэсрэх бодис зөөгч/тээвэрлэгч
  • тэсэлгээний ажилтан
Холбогдох ажил мэргэжил
  • 8111 Өрөмдөгч (далд ба ил уурхайн)
  • 8113 Өрөмдөгч (газрын тос, хийн цооног, худаг)
  • 3121 Уурхайн байцаагч, хянагч
  • 9311 Далд ба ил уурхайн ажилтан
Тайлбар

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 7542-11 Тэсэлгээчин
Мэргэжил 7542-12 Тэсрэх бодисын мэргэжилтэн
Мэргэжил 7542-13 Тэсрэх бодис зөөгч/тээвэрлэгч
Мэргэжил 7542-14 Тэсэлгээний ажилтан