Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7541
Нэр Усан доорхи төхөөрөмж дээр ажиллагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:54
Тодорхойлолт
  • Усан доорх төхөөрөмж дээр ажиллагч нь усан доор амьсгалах төхөөрөмж, тоноглол ашиглан усан доор ажилладаг бөгөөд усан доорх тоног төхөөрөмж, байгууламжийг шалгах, суурилуулах, засварлах, зайлуулах, шалгалт, туршилт хийх, тэсрэх бодис суулгах, усан байгууламж, усан доорх амьдралын зураг авалт хийх, усанд живсэн хүн, эд зүйлийг олох зэрэг ажил эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) багажийн тусламжаар шумбах хугацаа, гүнийг хянах, шумбах үйл ажиллагаа эхлэхээс өмнө холбогдох байгууллагад бүртгүүлэх, аюулгүй байдлын дүрэм, журмыг сахих, урьдчилан сэргийлэх, зааварчилгаа, зөвлөгөө авах, өгөх,
  • б) дуулга, баг, хүчил төрөгчийн сав, шумбах хувцас, шумбах хоолой, хэмжих багаж зэрэг тоноглол, төхөөрөмжийг шалгах, засвар үйлчилгээ хийх,
  • в) усанд орохдоо усан доор амьсгалах төхөөрөмж, шумбах хувцас зэрэг иж бүрэн тоноглолтой орох,
  • г) гүүр, усан зогсоол, далан, эргийн хана, суурийг гол мөрний усан доор тавих, засварлах,
  • д) усан доорхи байгууламжийн байж болзошгүй эвдрэл, гэмтлийг шалгах, илрүүлэх, бага хэмжээний засвар хийх,
  • е) сүйрсэн усан онгоцны шалтгаан, нөхцөл байдлыг талаар мэдээлэл, акт, тайлан гаргах,
  • ж) усан доорхи саад тотгорыг арилгах,
  • з) усан доорх тэсэлгээний цооног, нүх ухах,
  • и) аврах ажиллагаа болон цогцос гаргах зэрэг үйл ажиллагаатай холбогдолтой төрөл бүрийн ажил гүйцэтгэх,
  • к) усан доор ажиллахдаа дохио болон утас, холбоо ашиглан газар дээрх ажилтантай холбоотой тогтоох,
  • л) шумбах үйл ажиллагаа болон тухайн орчны нөхцөл, байдлын талаар мэдээлэл авах,
Ажил мэргэжлийн жишээ
  • аврах ажиллагааны шумбагч
  • усан доорхи ажилтан
Холбогдох ажил мэргэжил

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 7541-11 Аврах ажиллагааны шумбагч
Мэргэжил 7541-12 Усан доорх ажилтан