Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7536
Нэр Гуталчин, холбогдох бусад ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:54
Тодорхойлолт
  • Гуталчин холбогдох бусад ажилтан нь тусгай, стандарт, захиалгын ортопед гутал, тоноглол, өмсгөл болон байгалийн болон хиймэл арьсан эдлэл, цүнх, гар цүнх, тэлээ (арьсан хувцас, малгай, бэлий нь гуталчны ажилд үл хамаарна) хийх, шинэчлэх, засварлах ажил эрхлэх, гутал болон бусад холбогдох зүйлийн үйлдвэрлэлд оролцоно. Гутал, цүнх, гар цүнх, тэлээ зэргийг чимэглэх, бэхлэх, сайжруулах, үйлдвэрлэлийг төгс болгох ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) тусгай, стандарт, захиалгын гутал, өмсгөлийг хийх, тусгай хэрэгцээ, шаардлагыг хангаж шинэчлэх, засварлах,
  • б) ортопед болон эмчилгээний тусгай зориулалтын гутал, өмсгөлийг эмчийн зааврын дагуу хийх, шинэчлэх, засварлах,
  • в) тэлээ, цүнх, гар цүнх болон бусад ижил төстэй бүтээгдэхүүнийг хийх, засварлах,
  • г) зураг, үлгэр гаргах зорилгоор гажилттай хөл, тавхайн хэв авах,
  • д) оруулга, өсгийн дэвсгэр, өндөрлөх, өргөх хэрэгслийг үйлчлүүлэгчийн хөл, тавхайн хэвнээс авч хийх ,
  • е) үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ортопед гутал, өмсгөл хийх стандарт, зориулалтын зураг, үлгэр бусад үзүүлэлтийг судлах,
  • ж) гутлын эд хэсгүүдийн үлгэр, зааврыг судлаж ажлын үзүүлэлтүүд, ачаалал, дараалал болон ашиглах тоноглол, материалыг тодорхойлох,
  • з) арьс, шир, савхины бүтэц, өнгө, бат бөх чанарыг шалгаж тодорхой зориулалтад нийцэх эсэхийг баталгаажуулах,
  • и) арьс, шир, савхин эдлэл хийх материал болон доторлогоо хийх хэсгүүдийг зүсэх, тайрах, эсгэх, хэвэнд оруулах,
  • к) цүнх, тэлээ, гутал, гар цүнх зэрэг эдлэлийг засварлах, уранхай цоорхойг нөхөх, оёх,
Ажил мэргэжлийн жишээ
  • гуталчин
  • гутал хийгч
  • ортопед гутал хийгч
Ажил мэргэжлийн жишээ
  • 7531 Оёдолчин, загварчин, үслэг эдлэл хийгч
  • 7531 Малгай хийгч
  • 8156 Гутлын машины операторч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 7536-11 Гуталчин
Индекс 7536-12 Ангилагч, гутлын улны эд анги
Индекс 7536-13 Будагч, гутал
Индекс 7536-14 Бүрдүүлэгч, гутал
Индекс 7536-15 Бэлтгэгч, гутлын түрий
Индекс 7536-16 Бэлтгэгч, ортопед улавч
Индекс 7536-17 Бэхлэгч, гутлын эд анги
Индекс 7536-18 Бэхлэгч, дотуур улыг хэвлүүрт
Индекс 7536-19 Гутал засварчин
Индекс 7536-21 Гуталчин, захиалгын
Индекс 7536-22 Гуталчин, ортопедийн
Индекс 7536-23 Гуталчин, спортын
Индекс 7536-24 Гутлын өсгий хийгч
Индекс 7536-25 Давтаж хэвшрүүлэгч
Индекс 7536-26 Загварт бэлтгэгч, гутал
Индекс 7536-27 Загварчин, гутлын
Индекс 7536-28 Загварчин, гутлын / ортопедийн
Индекс 7536-29 Загварчин, хэвлүүрийн
Индекс 7536-30 Зах нимгэлэгч
Индекс 7536-31 Захлагч, ул, өсгий
Индекс 7536-32 Зүлгэж өнгөлөгч
Индекс 7536-33 Лак чанагч
Индекс 7536-34 Лакдагч
Индекс 7536-35 Наагч, эд ангиуд
Индекс 7536-36 Нүх гаргагч
Индекс 7536-37 Нүх гаргагч, гутлын үдээсний
Индекс 7536-38 Оёдолчин, гутал, гөлөмний угалз
Индекс 7536-39 Өнгөлөгч, гутал
Индекс 7536-40 Сүвлэгч, үдээс
Индекс 7536-41 Тоноглогч
Индекс 7536-42 Угаагч, гутлын эд анги
Индекс 7536-43 Угалз хөөгч
Индекс 7536-44 Улалгаачин
Индекс 7536-45 Хэвлүүрчин-загварчин, протезийн
Индекс 7536-46 Хэвшрүүлэгч, гутлын түрий
Индекс 7536-47 Хэмжигч, эсгий гутлын
Индекс 7536-48 Цавуудагч, эд анги эдэлхүүний
Индекс 7536-49 Цооллогоо хийж гоёл тавигч, гутлын эд ангид
Индекс 7536-50 Цэвэрлэгч, гутал ба хэлүүр
Индекс 7536-51 Эсгүүрчин, гутлын
Индекс 7536-52 Ялгагч, гутал