Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7535
Нэр Ангийн үс, арьс шир боловсруулагч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:53
Тодорхойлолт
  • Ангийн үс, арьс, шир боловсруулагч нь мал, амьтны арьс шир, нэхийг ариутгах, тайрах, хусах, цэвэрлэх, элдэх, идээлэх, өнгө оруулах, зүлгэх, өнгөлөх зэргээр боловсруулж, хувцас болон бусад бүтээгдэхүүн хийх зориулалтаар савхи, нэхий, үслэг эдлэл хийх зэрэг ажил эрхэлнэ. Арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах шатуудад мэргэшлийн “ур чадвар” ихээр шаардана.
Чиг үүрэг
  • а) арьс, шир нэхийг өнгө, зүс, хэмжээ, талбайн гарцаар нь арьс ширэн түүхий эдийг стандартын дагуу ангилан ялгаж, жин болон талбайг тодорхойлж, чанар байдлыг шалгаж, зэрэглэл зэрэглэл тогтоох,
  • б) технологийн дагуу арьс ширийг цэвэрлээд, стандартын дагуу чанар хамгаалалт болон халдваргүйтгэл, ариутгалыг хийх, арьс, шир, нэхий цэвэрлэх, зөөлрүүлэх зорилгоор мах, өөх, шар мах, хальснаас нь салгах, хусах,
  • в) мал, амьтны арьс ширийг төрөл бүрийн бүтээгдэхүүн хийхэд зориулж, зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан угааж дэвтээх, кальцийн исэлтэй усанд дэвтээсэн арьс, шир, нэхийг үс, ноосноос нь салгах,
  • г) арьс шир, нэхийг давслаж боловсруулах, чийглэх,
  • д) арьс, шир, нэхийн урт үсийг тэгшлэх, хайчлах, тайрах, арлах, үлдсэн үсийг өөлөх,
  • е) арьс, шир, нэхийг боловсруулан өнгө, зүсийг сайжруулах, байгалийн өнгө зүсийг нь сэргээх,
  • ж) арьс, шир, нэхий боловсруулах зориулалтын уусмал, хандыг бэлтгэх,
  • з) идээлэх уусмалаар арьс, шир, нэхийг боловсруулж савхи хийх,
  • и) үслэг материал, ноосыг будах, байгалийн өнгө зүсийг сэргээх,
  • к) нойтон арьс, шир, савхийг дэлгэх үрчлээ хуниасыг арилгах, арьс, савхины зэрэглэлийг тогтоох,
  • л) савхи будах, хээлэх,
  • м) боловсруулсан арьсыг татах, сунгах, тэлэх, тэгшлэх,
  • н) савхийг тосон болон химийн аргаар боловсруулж хатаах, тос химийн бодисыг багсаар жигд түрхэж байгалийн аргаар хатаах,
Ажил мэргэжлийн жишээ
  • Арьс, шир, нэхий, үслэг эдлэл боловсруулагч
  • Арьс, нэхий, үс, үслэг эдлэлийн зэрэглэл тогтоогч, ангилагч
  • Арьс, шир, нэхий идээлэгч, элдэгч
  • Арьс ширэн түүхий эд ариутгагч
  • Арьс ширэн түүхий эд шалгагч
  • Арьс ширэн түүхий эд дэвтээгч, угаагч
  • Уусмал түрхэгч
  • Захлагч, годлогч
  • Өрөөлдөгч, шир
  • Шахах машинч, арьс шир
  • Будаж, тослогч, арьс шир
  • Шүршигч буу, төхөөрөмжөөр будагч
  • Баглаа боодол хийгч
  • Индүүдэгч машинч, арьс шир
  • Арьс шир будаж, тослогч машины операторч
  • Хатаагч, вакуум хатаалгаар
  • Зүлгэх машины операторч
  • Сунгах машины операторч
  • Чийглэх машины операторч
  • Арлах машины операторч
  • Шүршиж будах машины операторч
  • Хээ тавих компьютер удирдлагатай машины операторч
  • Үйлдвэрийн робот машины операторч
Ажил мэргэжлийн жишээ
  • 8155 үслэг эдлэл, арьс, шир элдэгч машины операторч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 7535-11 Арьс шир, үс, түүхий эд ариутгагч
Индекс 7535-12 Арьс, нэхий, үс, үслэг эдлэлийн зэрэглэл тогтоогч, ангилагч /ялгагч/
Индекс 7535-13 Арьс, шир, нэхий идээлэгч, элдэгч
Индекс 7535-14 Арьс шир, арлагч, савхи, ангийн үс, арьс боловсруулах
Индекс 7535-15 Будагч, арьс шир, нэхий, нэхийний үс, савхины
Индекс 7535-16 Бэлтгэгч, химийн будаг
Индекс 7535-17 Арьс шир давслагч, жаазлан хатаагч /вакум хатаагчаар/
Индекс 7535-18 Арьс шир, зураач-чимэглэгч, нэхий, савхин эдлэлийн
Индекс 7535-19 Зүсэгч, идээлэгч
Индекс 7535-23 Ноос ангилагч, баглагч, сэгсрэгч
Индекс 7535-24 Өнгөлөгч, арьс, нэхийний хөрс, савхи
Индекс 7535-25 Самнагч, нэхийний үс
Индекс 7535-26 Сор авагч
Индекс 7535-27 Сунгагч, арьс, савхи
Индекс 7535-28 Тослогч, нэхий, арьс
Индекс 7535-29 Угаагч, ноос, хялгас, шар мах
Индекс 7535-30 Үс авагч, үс захлагч, халимлагч
Индекс 7535-31 Хуваагч, шир
Индекс 7535-32 Хэмжигч, арьс ширний талбай
Индекс 7535-33 Хяргагч
Индекс 7535-34 Цавуучин, шар махны
Индекс 7535-35 Цэвэрлэгч, арьс шир, нэхий эдлэл, нэхий
Индекс 7535-36 Арьс ширэн түүхий эд шалгагч
Индекс 7535-37 Арьс ширэн түүхий эд дэвтээгч
Индекс 7535-38 Уусмал түрхэгч
Индекс 7535-39 Захлагч, годлогч
Индекс 7535-40 Өрөөлдөгч, шир
Индекс 7535-41 Шахах машинч, арьс шир
Индекс 7535-42 Шүршигч буу, төхөөрөмжөөр будагч
Индекс 7535-43 Баглагч, боогч
Индекс 7535-44 Индүүдэгч машинч, арьс шир
Индекс 7535-45 Арьс шир будаж, тослогч машины операторч
Индекс 7535-46 Чийглэх машины операторч
Индекс 7535-47 Арлах машины операторч
Индекс 7535-48 Шүршиж будах машины операторч
Индекс 7535-49 Хээ тавих компьютер удирдлагатай машины операторч
Индекс 7535-50 Үйлдвэрийн робот машины операторч