Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7523
Нэр Мод боловсруулах машин суурилуулагч, операторч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:52
Тодорхойлолт
  • Мод боловсруулах машин суурилуулагч, операторч нь тавилга, модон эдлэл, эд хэсэг, бусад модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, засварлах, бэхлэх, хөрөөдөх, хэвэнд оруулах, өрөмдөх, зорох, харуулдах зэрэг зориулалтын бүрэн болон хагас автомат мод боловсруулах машин, тоног төхөөрөмж, багжийг суурилуулах, ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) тавилга, модон эдлэл, эд хэсэг болон бусад модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, засварлахад ашиглах төрөл бүрийн бэхлэх, хөрөөдөх, хэв оруулах, өрөмдөх, зорох, харуулдах, зүлгүүрдэх мод боловсруулах машин, тоног төхөөрөмж, багажийг суурилуулах, үйл ажиллагааг програмчлах, тохируулах, ажиллуулах, хянах,
  • б) хувцасны өлгүүр, шалны модны иш, хавчаар зэрэг төрөл бүрийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, урьдчилан эвлүүлэх тусгай зориулалтын мод боловсруулах машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах,
  • в) бүтээгдэхүүний техник үзүүлэлт, стандарт шаардлага, машин тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, чадамж, ашиглах материал зэрэгт тохируулан, хутга, хөрөө, зүсэгч, бул, хасуур, өрөм, зүлгүүр зэргийг сонгох,
  • г) хутга, зүсэгч, хасуур, өрөм, зүлгүүр зэргийг энгийн гар багжаар болон бусад багаж ашиглан холбогдох машин, төхөөрөмжид суурилуулах, тохируулах,
  • д) бусад ажилтан ажиллах төрөл бүрийн мод боловсруулах машин, тоног төхөөрөмж суурилуулах, тохируулах,
  • е) техникийн үзүүлэлт, стандарт болон бусад дагалдах зааврыг уншиж, судлах, тайлбарлах,
Ажил мэргэжлийн жишээ
  • Сийлбэрийн машины операторч (мод)
  • Тавилга үйлдвэрлэх машины операторч
  • Модны нарийн хөрөөчин
  • Модон бүтээгдэхүүний машины операторч
  • Мод зорогч
  • Мод боловсруулах, зорох машины операторч (токарь)
  • Мод боловсруулах машин суурилуулагч
  • Мод боловсруулах машин суурилуулагч, операторч
  • Мод боловсруулах машин тохируулагч, операторч
Ажил мэргэжлийн жишээ
  • 8219 Модон болон бусад бүтээгдэхүүн угсрагч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 7523-11 Боолтчин
Индекс 7523-12 Мод зорогч
Индекс 7523-13 Нүх гаргагч
Индекс 7523-14 Өрөмдөгч, модны
Индекс 7523-15 Суурилуулагч, мод боловсруулах суурь машины
Индекс 7523-16 Суурилуулагч-машинч, нарийн хөрөөний /мод боловсруулах/
Индекс 7523-17 Суурилуулагч-машинч, сийлэгч суурь машины /мод боловсруулах/
Индекс 7523-18 Суурилуулагч-машинч, токарийн /мод боловсруулах/
Индекс 7523-19 Суурилуулагч-машинч, харуулдах суурь машины /мод боловсруулах/
Индекс 7523-20 Суурилуулагч-машинч, ховил гаргагч суурь машины /мод боловсруулах/
Индекс 7523-21 Суурилуулагч-машинч, хэлбэрт оруулах суурь машины /мод боловсруулах/
Индекс 7523-22 Суурилуулагч-машинч, хээ гаргагч хөрөөний /мод боловсруулах/
Индекс 7523-23 Токарьчин, модны
Индекс 7523-24 Углуурга гаргагч
Индекс 7523-25 Хөрөөдөгч, модны
Индекс 7523-26 Элсээр зүлгэгч-өнгөлөгч
Индекс 7523-27 Сийлбэрийн машины операторч
Индекс 7523-28 Тавилга үйлдвэрлэх машины операторч
Индекс 7523-29 Модон бүтээгдэхүүний машины операторч
Индекс 7523-30 Мод боловсруулах, зорох машины операторч
Индекс 7523-31 Мод боловсруулах машин суурилуулагч
Индекс 7523-32 Мод боловсруулах машин тохируулагч, операторч