Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7522
Нэр Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:52
Тодорхойлолт
  • Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан нь мод боловсруулах машин, тоног төхөөрөмж болон тусгай багаж хэрэгсэл ашиглан модон эдлэл, тавилга, гар тэрэг бусад тээврийн хөсөг, хэрэгсэл, дугуй, эд анги, хэв загвар, модон хээ болон бусад модон бүтээгдэхүүн хийх, чимэглэх, засах зэрэг ажил эрхэлнэ. Барилгын төрөл бүрийн модон болон түүнтэй адилтгах материалаар барилгын голл чимэглэл, өнгөлгөөний ажлыг хийх нарийн мэргэшилтэй байна.
Чиг үүрэг
  • а) цахилгаан хөрөө, холбогч угсрагч машин, цоолох, ухах машин, хэв, сийлбэрийн машин зэрэг мод боловсруулах машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах, гар багаж хэрэгслэлээр тайрах, хэв оруулах, эд анги хийх, б) ханын мебель угсрах, хана, таазны гоёл чимэглэл угсрах, гэр ахуйн модон тавилга ба эдлэлийг модоор хийх, угсрах,
  • в) ханын мебель угсрах, хана, таазны гоёл чимэглэл угсрах, гэр ахуйн модон тавилга ба эдлэлийг модоор хийх, угсрах,
  • г) төрөл бүрийн хуулимал материалаар шал хийх, архитектур дизайны чимэглэлийн жижиг эдлэл хэсгийг хийх, угсрах, хуванцар болон модон материалаар вакуум хаалга цонх хийх угсрах, модон болон төрөл бүрийн зүймэл шал шахах, өнгөлөх,
  • д) эд, зүйлийн төсөл, загвар, зургийг судлах, хэмжээг баталгажуулах, техник, технологийн үзүүлэлтийг бэлтгэх чанарыг шалгах, стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтэд нийцүүлэх,
  • е) уулзвар, нийлж буй газруудыг эмжих, бүрэн бүтэн нэгж зүйл хийхийн тулд цавуу, хавчаар зэргийг ашиглан эд анги, хэсгүүдийг хооронд нь тааруулж, суулгах, нийлүүлэх, хадаас, шаантаг болон бусад бэхлэгчийг ашиглан уулзвар, нийлж буй газруудыг бат бөх болгох,
  • ж) ажлын ширээ, тавилга, тэрэг хөсөг, жинлүүрийн загвар, спортын тоног төхөөрөмж, хэрэгсэл, бусад эд анги, бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн модон эд зүйлийг хийх, дахин хэв загвар оруулах, засварлах ,
  • з) мод суулгах, шигтгэх, фанер наах, модон хээ, загвар, сийлэх зэргээр тавилга хэрэгслийг чимэглэх, уран сайхны модон эдлэлд хээ угалз тавих зургийг талбайдаа тохируулан зурах, загвар бэлтгэх, ухаж товойлгон сийлэх,
  • и) модон тавилга, эд зүйлийн гадаргууг өнгөлөх, хавтгай гадаргуу дээр байгалийн байдал, уул, ус, тэнгис далайн давалгаа, түүний долгио үелзлэл, огторгуйн гүнд байх үүлэн сүлжээ, гэрэл туяаны цацраг, ан амьтны дүрс зэрэг нарийн төвөгтэй эрээн зургийг тааруулж зурах,
  • к) угалз хээ хошоо хүрээлж зурах, уран зургийн шинэ загвар гаргаж зурах, захиалгатай зүйл, үзэсгэлэн чимэглэлд зориулж тусгай дагнаас гаргаж, хээ угалз зурах, хээ зургийн өнгөнд тохируулж будаг найруулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • тавилга хийгч
  • сүйх тэрэг хийгч
  • дугуй хийгч
  • модон хээ, угалз хийгч
  • Сийлбэрчин
  • Сийлбэрийн зүмбэрчин
  • Будган зүмбэрчин
  • Лак, будаг найруулагч
  • Будагчин, өнгөлгөөчин
  • Модонд идээлэгч бодис нэвчүүлэгч
  • Зүлгүүрийн хавтгай эсгэгч
Ажил мэргэжлийн жишээ
  • 7115 мужаан, угсрагч
  • 7549 өөр газар ороогүй ажил, мэргэжил
  • 8219 модон болон бусад бүтээгдэхүүн угсрагч
  • 7316 модоор гар гар урлалын зүйл сийлбэрчин, зураг, хээ гаргагч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 7522-11 Араг, авс хийгч
Индекс 7522-12 Биеийн тамирын модон тоног төхөөрөмж хийгч
Индекс 7522-13 Будагч, модон тавилгын
Индекс 7522-14 Гэрийн мод хийгч
Индекс 7522-15 Дугуй хийгч
Индекс 7522-16 Засалч, модон тавилгын
Индекс 7522-17 Зурагны жааз хийгч
Индекс 7522-18 Зумбэрчин
Индекс 7522-19 Лакдагч, модон тавилгын
Индекс 7522-20 Мод матагч
Индекс 7522-21 Модон сав, сүйх тэрэг, тавилга, тоглоом, тэрэг хэрэгсэл, шат хийгч
Индекс 7522-22 Нарийн мужаан
Индекс 7522-23 Наамалчин
Индекс 7522-24 Нум сум хийгч
Индекс 7522-25 Сийлбэрчин, модны
Индекс 7522-26 Сүрлэн тавилга хийгч
Индекс 7522-27 Тамхины гаанс хийгч
Индекс 7522-28 Төгөлдөр хуурын гэр хийгч
Индекс 7522-29 Тэмдэглэгч, модны ажлын
Индекс 7522-30 Углуурга гаргагч
Индекс 7522-31 Унь, ханын цуулбар хийгч
Индекс 7522-32 Үлгэр загвар хийгч
Индекс 7522-33 Фанерлагч
Индекс 7522-34 Шигтгэмэл суулгагч
Индекс 7522-35 Будган зүмбэрчин
Индекс 7522-36 Лак, будаг найруулагч
Индекс 7522-37 Будагчин, өнгөлгөөчин
Индекс 7522-38 Модонд идээлэгч бодис нэвчүүлэгч
Индекс 7522-39 Зүлгүүрийн хавтгай эсгэгч