Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7521
Нэр Мод боловсруулагч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:51
Тодорхойлолт
  • Мод боловсруулагч нь модны холтсыг салгах, банз бэлтгэх, байгалийн аргаар болон хатаах зууханд мод хатаах, хадгалах, хамгаалах, мод боловсруулах тоног төхөөрөмж, машиныг ажиллуулах, засвар, үйлчилгээ хийх болон шахмал хавтан, үртсэн хавтан, хатуу модон хавтан, тусгаарлагч хавтан, фанер, наамал банз болон бусад ижил төстэй модон бүтээгдэхүүн хийх ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) хатаах зуух, мод боловсруулах машин болон бусад мод, банз, модон бүтээгдэхүүнийг хатаах, бэлтгэх тоног төхөөрөмжийг ажиллуулах, үйлчилгээ хийх, химийн аргаар болон тусгай бодис мод, модон бүтээгдэхүүнд шингээж гадны нөлөөллөөс хамгаалах,
  • б) боловсруулах үйл ажиллагаа техник үзүүлэлт, технологийн шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, стандарт зөрчиж байгаа эсэхийг олж тогтоох, илрүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон хянах самбарын гэрэл, дохиог хянах,
  • в) шаардлагын дагуу боловсруулах машин, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх, туслах,
  • г) тоног төхөөрөмжийг цэвэрлэх, тослох, тохируулах,
  • д) гараар болон түрдэг тэрэг, гар тэрэг, өргөгч ашиглан бүтээгдэхүүн болон материалыг ажлын байрнаас болон ажлын байранд тээвэрлэх,
  • е) үйлдвэрлэл, үйл ажиллаганы тайлан, мэдээ бичих, холбогдох бүртгэл хөтлөх,
Ажил мэргэжлийн жишээ
  • Мод боловсруулагч
  • Мод боловсруулах тоног төхөөрөмжийн засварчин, тохиргоочин
  • Модон эдлэлийн эд ангийн хэвчин
  • Мод боловсруулах тоног төхөөрөмжин багаж ирлэгч
  • Мод хатаагч
  • Мод хатаалгын зуухны галч
  • Чаананд мод чанагч
  • Модон эдлэлийн эд ангийн гар засалчин
Ажил мэргэжлийн жишээ
  • 8172 Мод боловсруулах төхөөргийн операторч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 7521-11 Ажилтан, мод бэлтгэлийн
Индекс 7521-12 Давирхай хураагч, модны
Индекс 7521-13 Зоргодос хатаагч
Индекс 7521-14 Иш уусмалдагч
Индекс 7521-15 Мод ачигч, гаргагч
Индекс 7521-16 Мод зөөгч /мод боловсруулах үйлдвэрийн
Индекс 7521-17 Мод зөөгч, цагаалагч, оосорлогч, тайрагч
Индекс 7521-18 Мод уураар чанагч
Индекс 7521-19 Мод хураагч, цавчигч
Индекс 7521-20 Тэмдэг тавигч, тууш мод хэмжигч, угсрагч
Индекс 7521-21 Мод цагаалагч
Индекс 7521-22 Мод уураар чанагч
Индекс 7521-23 Хайрцаг хатаагч
Индекс 7521-24 Хамгаалагч, модны
Индекс 7521-25 Хуулга фанер нөхөгч, хатаагч
Индекс 7521-26 Хэмжээ тавигч
Индекс 7521-27 Цавуудагч, цаас картон болон тэдгээрээр хийсэн эдлэхүүн
Индекс 7521-28 Эгнэгч, эсгэгч, зүлгүүрийн хавтгай
Индекс 7521-29 Ялгагч, хуулга фанер, чүдэнз, иш өнгөлөгч
Индекс 7521-30 Хатаах зуухны операторч
Индекс 7521-31 Банз хатаах зуухны операторч
Индекс 7521-32 Фанер хатаагч машины операторч
Индекс 7521-33 Мод хатаагч
Индекс 7521-34 Мод боловсруулагч
Индекс 7521-35 Мод боловсруулах тоног төхөөрөмжийн засварчин, тохиргоочин
Индекс 7521-36 Модон эдлэлийн эд ангийн хэвчин
Индекс 7521-37 Мод боловсруулах тоног төхөөрөмжийн багаж ирлэгч
Индекс 7521-38 Операторч, хавтан шахах төхөөрөмжийн
Индекс 7521-39 Операторч, зүлгүүрийн төхөөрөмжийн
Индекс 7521-40 Мод хатаалгын зуухны галч
Индекс 7521-41 Модон эдлэлийн эд ангийн гар засалчин