Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7513
Нэр Сүү, цагаан идээ боловсруулагч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:50
Тодорхойлолт
  • Сүү, цагаан идээ боловсруулагч нь цөцгийн тос, төрөл бүрийн бяслаг, цөцгий болон бусад төрлийн сүү, цагаан идээг боловсруулах ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) цөцгийн тос гаргаж авах зорилгоор сүү буцалгах, ферментжүүлэх,
  • б) сүүнээс цөцгийг ялгаж, түүнээс тос гаргаж авах,
  • в) тодорхой хэмжээний ээдүүлэгч болон бусад найрлагыг орцын дагуу сүүнд холих,
  • г) сүү ээдүүлж, ээдмийг стандарт хэмжээнд хүргэн өтгөрүүлж хэвэнд хийж бяслаг болгон шахах,
  • д) бяслаг давслах, нүхлэх, тавиур дээр хатаах, эргүүлэх,
  • е) хяналтын дээж авах, шаардлагатай үед бүтээгдэхүүний орчинг тохируулах зэргээр бүтээгдэхүүний чанарыг савлаж баглахаас өмнө шалгах, хянах,
  • ж) орц, найрлагын хэмжээ, чанар болон үйлдвэрлэсэн хугацааны тухай тэмдэглэл хөтлөх,
  • з) хүлээн авч буй сүүнд анхан шатны шинэжилгээг хийлгүүлж, дүгнэлт гарсны дараа сүүг хэмжиж хүлээн авна.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цөцгийн тос боловсруулагч
  • Бяслаг шахагч
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч болон бусад ажилтан
  • Сүү хүлээн авагч
Ажил мэргэжлийн жишээ
  • 8160 Цагаан идээ боловсруулах машины операторч
  • 8160 Сүү боловсруулах машины операторч