Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 7512
Нэр Гурилан бүтээгдэхүүн, бал бурам, бусад амттан үйлдвэрлэгч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:50
Тодорхойлолт
  • Гурилан бүтээгдэхүүн, бал бурам бусад амттан үйлдвэрлэгч нь төрөл бүрийн талх, нарийн боов болон бусад гурилан бүтээгдэхүүн хийх болон гар аргаар чихэр, шоколад хийх зэрэг ажил эрхэлнэ.
Чиг үүрэг

а) талх, бялуу, жигнэмэг болон бусад төрлийн гурилан бүтээгдэхүүн

үйлдвэрлэх,

б) машин ба гар багаж ашиглан чихэр, шоколад, элсэн чихрийн холимог

болон бусад зүйлээр чихрийн төрлийн бүтээгдэхүүн хийх,

в) холих, хутгах эсвэл жигнэх, шарах машин, саванд хэмжиж тааруулсан

орцыг найруулан хийх, холих,

г) стандарт болон бусад шинж чанар, үзүүлэлт, шаардлагыг хангаж

байгаа эсэхийг баталгажуулах зорилгоор түүхий эдийн чанарыг

шалгах,

д) бялууны чимэг, өнгөлгөө болон бусад жигнэсэн бүтээгдэхүүнд

чимэглэлийг нарийн боовны багаж хэрэгсэл ашиглан хийх,

е) ажлын байран дах аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журам,

шаардлагыг хангах зорилгоор үйлдвэрлэл эхлэхээс өмнө үйлдвэрийн

газар, тоног төхөөрөмжийн ариун цэвэрийг шалгах, хангах,

ж) жигнэх, шарах хугацааг тодорхойлох зорилгоор бүтээгдэхүүний гадаад

байдлыг хянах, шарах шүүгээний халууны хэмийг хянах, тохируулах,

з) талх, ороомог бусад гурилан бүтээгдэхүүн болон чихэр, амттаныг хэв

оруулах, жигнэх, шарах шүүгээнд хийх, гаргах, хөргөх.

Ажил мэргэжлийн жишээ
  • талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
  • чихэр, амттан хийгч
  • шоколад хийгч
  • гурилан бүтээгдэхүүн жигнэгч
Ажил мэргэжлийн жишээ
  • 5120 Тогооч
  • 8160 Талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн жигнэх, шарах машины операторч
  • 8160 Талх барих, үйлдвэрлэх машины операторч
  • 8160 Шоколад үйлдвэрлэх машины операторч